ЕРӨНХИЙЛӨГЧ ПАК ГЫН ХЕ-ГЭЭС МЭДҮҮЛЭГ АВАХ ӨДРИЙГ 18-НЫ ӨДӨР ДУУСТАЛ СУНГАЖЭЭ

2016-11-17  

Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-тэй холбоотой хэргээр цагдаагийн газар дуудагдан мэдүүлэг өгөхөөр болсон билээ. Хэргийг шалгаж байгаа Сөүл хотын цагдаагийн газраас Ерөнхийлөгчийг 16-17-ны өдрүүдэд дуудаж мэдүүлэг авна гэсэн боловч, Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн өмгөөлөгч Ю Ёнг Ха мэдүүлэг өгөх хугацааг түр хойшлуулах хүсэлт өнөөдөр гаргасан байна.

Учир нь тэрээр дөнгөж өчигдөр Ерөнхийлөгчийн өмгөөлөгчөөр ажиллах болсон ба түүний бичиг баримттай танилцахад цаг хугацаа шаардлагатай гэж үзжээ. Гэвч хэргийг шалгаж байгаа Сөүл хотын цагдаагийн газраас "Ерөнхийлөгч Пак Гын Хе-гээс мэдүүлэг авах хугацааг ирэх 18-ны өдөр дуустал сунгалаа. Харин түүнээс хойш сунгах боломжгүй " гэж өнөөдөр  хариу мэдэгдсэн байна. Ингэснээр Ерөнхийлөгч Пак Гын Хе ирэх 18-ны өдөр буюу Бямба гаригт цагдаагийн газарт анх удаа мэдүүлэг өгөх болжээ.

 

 

Эх сурвалж : MGLRADIO.COM

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Санчир:Улс орон ингэж ажиллаж байхад манай прокурор шүүх хөөрхийлөлттэй еэ. Хараат болчихсон шүүх засаглал хол явахгүй дээ 2016-11-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?