АЛЕКСЕЙ УЛЮКАЕВ ГЭДЭГ АКУЛЫГ БҮТЭН ЖИЛИЙН ТУРШ ХАРАА ХЯНАЛТАНДАА БАЙЛГАЖЭЭ

2016-11-17  

Оросын томчуудын нэг болох, Путин, Медведев нартай нэг зиндаанд, нэг хэлээр ярьдаг, тэр хоёрынхоо өөдөөс "цор цор" хийж чаддаг цорын ганц улс төрийн зүтгэлтэн бол Эдийн засгийн сайд А.Улюкаев байсан гэж Оросын улс төрийн хүрээнийхэн шивнэлдэж байна. А.Улюкаев бол америк болон баруун ертөнцийн талыг баримтлагч гэдгээрээ алдартай байсан гэж Өрнөдийн хэвлэлд бичиж байна. Хэдийгээр түүнийг бүтэн жил мөрдөж, утасны болон е-майлыг нь сонсож, уншиж байсан ч, баривчлах нь цаг нь сая иржээ. Трамп ялсан нь, түүнийг зайлуулах таатай нөхцөл болсон гэж мэргэжилтнүүд үзэж байна. Харин Хиллари ялсан бол, тэр албан тушаал дээрээ амар тайван байх байсан гэдэг дүгнэлтийг хийсээр. Одоо А.Улюкаевын хэрэг байхгүй болсон. Өмнө нь, АНУ, Өрнөдтэй харьцаа төвөгтэй үед А.Улюкаевын оролцоог үгүйсгэж болохгүй байжээ.

Одоо бол байдал өөрөөр эргэсэн. Америк, Европ, Ази, Арабын ертөнц бүгдээрээ л Орос руу эргэсэн. А.Улюкаевыг энэ сарын 14-ний шөнө баривчлан, 60 хоногийн хугацаатайгаар гэрийн хорионд саатуулсан. Дэндүү олон, шороон түмэн гэж хэлж зүйрлэж болохуйц, тусгай албаныхан энэ үйл ажиллагаанд оролцсон. Энэ маш нууц ажиллагааг Путин сайн мэдэж байсан. Тусгай хамгаалалтынхныг гэрт нь нэвтэрч, түүнийг баривчлах гэж оролдоход, А.Улюкаев үнэмшиж чадахгүй, ямар нэгэн наргиан болж байна гэж хүлээн авсан байна. Тэр олон тооны нөлөө бүхий улс төрчид рүү залгаж, юу болоод байгааг асууж, дэмжлэг хүссэн ч, түүнд туслах нэг ч хүн гараагүй байна. Түүний дээр, хамгаалалт нь, дэндүү нягт, дэндүү олуулаа байсан учир, нэвтрэх боломж хэнд ч гараагүй байна. Ийнхүү мөнгө, найз нөхөд нь ч түүнд тусалж чадсангүй. Одоо түүнийг маш сайн шалгах ёстой гэж Медведев тодотгосон бол, итгэл алдсан гэдэг үндэслэлээр А.Улюкаевыг эдийн засгийн үүрэгт ажлаас Путин чөлөөллөө гэж түүний нарийн бичгийн дарга Песков мэдэгдлээ.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?