ПАК ГЫН ХЭ-Г ДЭМЖИГЧДИЙН БОЛОН ЭСЭРГҮҮЦЭГЧДИЙН 2 ӨӨР ЖАГСААЛ БОЛНО

2016-11-19  

Өнөөдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэ- г огцрохыг шаардсан иргэдийн жагсаал дөрөв дэх удаагаа Сөүл хотын төвд болох гэж байна. Энэ удаагийн эсэргүүцлийн жагсаалд элсэлтийн шалгалтаа өгсөн дунд сургуулийн төгсөгчид нэмэгдэнэ гэсэн тооцоотой байгаа аж. Орон даяар нэг сая хүн, Сөүлд 500 мянган хүн жагсана гэсэн тооцоо гаргажээ. Энэ нь Өмнөд Солонгост болж буй хамгийн олон хүн хамарсан жагсаал болохоор тооцогдож байгаа юм байна.

Харин Пак Гын Хэ- г дэмжигчдийн “Паксамо” нэртэй хөдөлгөөн мөн өнөөдөр жагсаал хийх гэнэ. 5,000 орчим хүн оролцох энэхүү сөрөг жагсаалын болох газар болон цаг нь эсэргүүцлийн жагсаалаас зөрөх тул мөргөлдөөн гарахгүй гэж үзэж байгаагаа цагдаагийн албаныхан хэлсэн байна.

Бямба гараг бүрт зохион байгуулагдаж байгаа эсэргүүцлийн жагсаалын дараа ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн рейтинг 5 орчим хувьтай байгаа нь түүнийг Солонгосын түүхэн дэх хамгийн нэр хүнд муутай ерөнхийлөгч болгож байгаа юм.

 

 

О.НАНСАЛМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?