Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ХУВИАРАА ЧУЛУУ ОЛБОРЛОЖ БАЙСАН 60 ХҮН ЦАСАНД БООГДЖЭЭ

2016-11-20  

Онцгой байдлын ерөнхий газраас шуурхай албаны мэдээг нэгтгэн гарахад Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг Цагаан-Эрэг гэдэг газарт хувиараа чулуу олборлож байсан 60 хүн, 12 автомашин шатахуун дуусч, Богосын даваанд цасанд боогдсон гэсэн дуудлага өчигдөр 11:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлага авсан даруйдаа тус аймгийн Цэцэг сум дахь “МОН-ЭНКО” ХХК-ийн 10 хүн, хоёр автомашин, Мөст сумаас долоон хүн, хоёр автомашин, нийт дөрвөн автомашинтайгаар өнөөдөр 06:00 цагаас эхлэн тус газрыг чиглэн ажиллагаагаа эхлүүлсэн байна. Цасанд боогдсон иргэд айлуудын зуслангийн хашаа саравчинд хоёр гэр барьж хонож байгаа тухай мэдэгджээ.

Мөн Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн Жаргалантын-Аманд цасанд боогдсоны улмаас иргэд явж чадахгүй байна гэсэн дуудлага 11-ээр сарын 15-ны өдрийн 15:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 0123 дугаар ангийн хоёр албан хаагч, тус аймгийн Булган суман дахь Онцгой байдлын хэлтсийн нэг албан хаагч, Газ-66 загварын автомашинтай ажиллаж тухайн багийн 36 иргэнийг тээвэрлэн Жаргалантын-Амны Доод, Дээд нарийн гэдэг газарт өчигдөр 12:30 цагт гэр, гэрт нь хүргэж буулгасан байна.

 

 

ОБЕГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:lus hilgenej baigaa ni ter dee.. 2016-11-20
Нандин:хэлж яриад байхад хаашаа хүмүүс вэ. 2016-11-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?