ЕРӨНХИЙЛӨГЧ ПАК ГЫН ХЕ-Г НАМЫН ГИШҮҮД НЬ ОГЦРОХЫГ ШААРДЖЭЭ

2016-11-21  

Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе нь бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн хэрэгтэй холбоотойгоор албан тушаалаасаа огцрох байдалд хүрээд байгаа юм.

Ерөнхийлөгчийг огцруулахын төлөөх эсэргүүцлийн жагсаалд тус улсын тэргүүлэх улс төрийн намууд болон иргэд олон нийт оролцож байгаа бөгөөд өнөөгийн байдлаар дөрвөн удаагийн жагсаалд, нийтдээ дөрвөн сая гаруй хүн оролцсон байна.

Тэгвэл Ерөнхийлөгчийн харъяалагддаг "Сенүри" намын гишүүдийн дотор "Ерөнхийлөгч Пак Гын Хе нь хариуцлагаа хүлээж огцрох ёстой" гэж үзэж байгаа хүмүүс байгаа ажээ.

Тухайлбал"Сенүри" намын экс дарга Ким Ү  Сонг хэлэхдээ "Ерөнхийлөгч Пак Гын Хе Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорч, намаасаа сайн дураараа гарах хэрэгтэй" гэж шаардаж байгаа бол Кёнги дүүргийн захирагч Нам Кёнг Пил өнөөдөр мэдэгдэл хийж "Ерөнхийлөгч Пак Гын Хе огцрохгүй бол би намаасаа гарах болно" гэж мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж : MGLRADIO.COM

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?