МОНГОЛ ЭМЭГТЭЙ СОЛОНГОСЫН ХҮНДЭТ ИРГЭН БОЛЖЭЭ

2016-11-21  

Өчигдөр Сөүл хотын Сэжүн соёлын ордонд Сөүл хотын хөгжилд хувь нэмрээ оруулсан дипломатч, гадаадын байгууллагын төлөөлөгч, төрийн захиргааны албан хаагч зэрэг хүмүүст олгодог Сөүл хотын “Хүндэт иргэн”–ий батламж гардуулах ёслолын ажиллагаа болж өнгөрлөө.

Уг батламжийг БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Ц.Өнөрзаяа-д гардуулан өгсөн бөгөөд тэрээр Монгол улсаас авч буй анхны эмэгтэй хүн, мөн сонгон шалгаруулалтаар авч буй анхны Монгол иргэн болж байгаа юм байна.

Уг хотын захиргаанаас Ц.Өнөрзаяагийн оюутан ахуй цагаасаа 2 орны хооронд албан уулзалт, хурал чуулганд орчуулагч хийж, 2005 оноос Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж амьдарч буй Монгол иргэдийг Солонгос улсад дасан зохицож ажил хөдөлмөр эрхлэхэд нь идэвх санаачилга гарган тусалж, хийж ирсэн ажлууд болон

2013 оноос Кореа Их Сургуулийн “Анам” эмнэлэгтэй хамтран Монгол иргэдэд тусламж үзүүлсэн.

Зүрхний “Мирал шимжан” сантай хамтран 200 гаруй хүүхдийн зүрхний ховдлын цоорхой нөхөх, эмгэгийн мэс заслын ажлыг үнэ төлбөргүйгээр амжилттай зохион байгуулсан

БНСУ-ын Соёлын яамны харьяа “Найруулагч сургалтын төв”-тэй хамтран Монголын телевизийн найруулагчдийг сургах сургалтыг удаа дараа амжилттай зохион байгуулсан зэрэг 2 орны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан хүмүүнлэг тусламжийн болон хүний эрхийн төлөө үйлсийн ажлуудыг нь үнэлж энэхүү шагналыг олгожээ.

Энэхүү батламжийг өмнө нь Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-үүл, элчин сайд Үржинлхүндэв нарт гардуулж байсан бол энэ удаа ажилч хичээнгүй, хөдөлмөрч нэгэн эмэгтэй уг нэр хүндтэй шагналыг хүртжээ.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Урангоо:энэ эгчтэ йби олон удаа таарч байсааан. Үнэхээр хөөрхөн зантай, бүх юмыг энгийнэээр тайлбарлаад л өгнө, болохгүй ч гэсэн болгох гээд л хүнд туслах гээл яваад байдаг эгч байналээ. Үнэхээр бахархмаар шагнал авчээ. баяр хүргэе танд 2016-11-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?