УДАМ  ДАМЖСАН  ЗАМЫН  ЦАГДАА

2016-11-22  
Дархан-Уул аймгийн Замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч С.Хурцбилигтэй ярилцлаа. Аав нь олон түмэнд “Замын цагдаагийн Сэсээр” хэмээн танигдаж хүндлэгдсэн эрхэм билээ. Хүүг нь “Дарханы замын цагдаагийн Хурцаа” гэвэл танихгүй хүн үгүй. Бас түүнийг “Удам залгасан Замын цагдаа” гэдгээр нөхөд нь болон олон түмэн сайн мэднэ.

-Яагаад замын цагдаагийн мэргэжлийг сонгоо вэ?

Би бүр хүүхэд байхаасаа л замын цагдаа болно гэж мөрөөдсөн. Энэ хүсэл аавын минь нөлөө. Тав зургаатай даа аавыгаа даган эргүүлд явж эхэлсэн. Өдөржин хотын гудамжаар явж ирээд өрөөндөө бичиг цаасаа янзлахад нь сандал зэрэгцүүлж тавиад дээр нь унтана. Замын цагдаагийн ажлыг балчир биендээ мэдэрч тархи толгойдоо бат суулгаж авах үндэс тэр цагаас л тавигдсан юм шиг байгаа юм. Хэцүү хариуцлагатай хир нь олон түмэнтэй байнга ойр байдаг аавынхаа мэргэжлийг өвлөнө гэж эргэлтгүй шийдсэн нь энэ.

-Замын цагдаа хүний онцлого юу вэ? 

Хамгийн сайхан сэтгэлтэй хүн байх нь гол онцлого гэж би бодддог. Ямагт бусад хүмүүст тус болж явдаг алба. Зөрчил дутагдал гаргасан хэн ч бай тэр хүний оронд өөрийгөө тавьж боддог. Тийм учраас эхлээд хууль дүрэм ярихаасаа түрүүнд тэр хүний сэтгэл санааг таньж ойлгох нь чухал. Замын цагдаа нь бусад хүний дотроо бодож санаж байгааг илэрүүлж чадах нарийн мэдрэмж шаардсан ажил гэж би боддог. Хүнд хэзээ ч худлаа хэлж болохгүй гэж аав минь сургасан. Энэ үгийг эн түрүүнд эрхэмлэж явдаг.    

-Танай алба хүнээс өөр юу шаарддаг вэ?

Манай албанд бидний мэдлэг ур чадвар онцгой их нөлөөтөй. Өдөр дутмын жижиг аар саархан учралаас авхуулаад урьдаас тааварлах боломжгүй ээдрээ бэрхшээл дунд бид алба хаадаг. Цаг хугацаатай өрсөн хурдан шуурхай шийдвэр гаргах үе цаг ямагт тулгарна. Надад л гэхэд хүнд хэцүү осол болсон газар дээр очоод эмнэлгийн түргэн тусламж ирэхээс өмнө ухаан алдаад амьсгал нь тасарч байгаа хүний гүрээнийх нь гол судсыг хурдан гэгч олж дарж иллэг хийснээр амь насыг нь аварч байсан тохиолдол зөндөө бий. Замын цагдаа болгонд ийм юм тохиолддог. Амь өрссөн эгзэгтэй үед ямар арга хэмжээг хэрхэн яаж авах вэ гээд мэдлэг ур ухаан мэдрэмж их шаардагдана. Тэхээр замын цагдаа олон талын мэдлэгтэй байх хэрэгтэй болдог. Би багадаа аавыгаа дагаж явсан тэр цагт замын цагдаагийн албанд зөрчил тун бага гардаг, хүмүүсийн сахилга ч сайн байсан. Одоо авто машин олон болсон нь мэдээж цагдаагийн ачааллыг нэмсэн. Гэхдээ хамгийн их сэтгэл эмзэглүүлдэг нь энэ цагийн хүмүүсийн жолоо барих дүрмийн мэдлэг туйлын хангалтгүй, бас хуулиа сахидаггүй, дээр нь амин хувиа бодсон атгаг сэтгэл л бидний ажлын гол саад болох юм. Цаг зуурын энэ бэрхшээлийг илүү нарийн мэдэрч ажиллах шаардлагатай.  

Өөртэйгөө учирсан зарим нэг тохиолдлыг нь хэлж болох уу?

Хот хоорондын замд айхтар ноцтой осол гараад яаралтай дуудлагаар бид олуул очсон. Тэнд хүн харахын аргагүй нүд халтирсан. Манай залуус ч өөрсдөө ойртож чадахгүй халшираад байлаа. Олон хүн газар дээрээ нас барсан, амьтай голтой үлдсэн хэдэд нь минут секундээр л өрсөж тусламж үзүүлэх хэрэгтэй болсон. Надад “-За Хурцаа, чи л ийшээ орохгүй бол болохгүй нь...” гэсэн бодол толгойд гялсхийн орж ирэнгүүт өөртөө “-Хурдал!” гэсэн тушаал өгсөн. Автобусны хагархай цонхоор үсрэн орж хүмүүсийг ээлж дараалан өргөж гаргасан. Хурц үзүүртэй шилэнд гар хөлөө зүсүүлэхийг ч анзаараагүй. Тэр хүмүүсийг түргэний эмч ирж аваачин эмчилгээнд оруулсан. Тэд нар эрүүл саруул болцгоож одоо ажил төрлөө хийгээд явж байгааг харахад сайхан л байдаг юм. 

-Таны ажилдаа хэргэлдэг гол арга барил юу вэ? 

Зөрчил гарахаас сэргийлэхэд хүмүүст олон юм ярьж илүү үглэснээс сурталчилгааны үзүүлэн ашиглаж, кино үзүүлэх их ач тустай. “-Архи уусан үедээ жолоо бүү барь, дүрэм сайн биелүүл” гэж нэг л жижүүрийн албаны маягаар хэлэхийн оронд нөхөр ёсны өөриймсөг энгийн ганц хоёрхон үг ч хүний сэтгэлд хүрдэг. Олон л хүн сүүлд нь уулзаад “- Хурцаа, би ч тэрхэн үедээ чамд мөн ч их дургүй хүрч байж билээ. Хожим нь л ухаарсан. Чи л намайг тэр үед сэтгэл гарган сэрэмжлүүлээгүй бол надад ямар хүнд хэцүү юм тохиолдох байсныг тааварлахын аргагүй. Би их баярлаж явдаг шүү чамд” гэж хэлдэг л юм. Ингэж ойлгож ухаарсан нь овоо доо л гэж боддог. Тэхээр сэтгэл зүрхний угаас хүнд хандсан зөвлөмж тус л үр нөлөөгөө өгдөг нь энэ байх.  

-Ааваасаа сурч өвлөж авсан олон эрдэм чадвар байж таарна. Хамгийн гол нь юу вэ?

Миний аав үзэл суртал ухуулга хариуцсан ажилтан байсан үеэс л би зургаа долоон настайгаасаа аавыгаа даган хөдөө хотгүй явсан даа. Аав машинаа өөрөө барьж киногоо гарган лекц яриагаа давхар хийнэ. Одоо бодоход их л олон ажлыг ганцаараа амжуулдаг байжээ. Ухуулгын машин нь Оросын саарал фургон. Бид хоёр машиндаа кино гаргадаг аппарат хэрэгсэл чанга яригч дэлгэц гэрэл сэлтээ бүгдийг нь ачаад гарч өгнө. Хань болж яваа гол хүн би нойр хүрэхээрээ жолоочийн арын зорчигчдын бүхээгт байх аппарат хийсэн модон хайрцаган дээр нь гараад унтчихана. Ухуулга хийх газраа ирээд гэрлээ зоох, дэлгэцээ татах, холбогч залгуур кабель утсыг авчирах гээд чадах чинээгээр л би аавдаа дэм болно. Киноны аппаратын доороос түшдэг гурван модон хөлтөй тулгуурыг буулгаж зөөхөд л над шиг жулдрай амьтанд тун ч хүнд байдагсан. Гэсэн ч энэ бүхнийг тоолгүй аавыгаа дагаж явах л надад дээдийн жаргал байсан. Намайг өнөөдөр өдий зэрэгтэй явахад аавын минь нөмөр нөөлөг цаагуураа ийнхүү түшиг болсоор байжээ гэж одоо боддог. Аавын ажилсаг тэвчээртэй чанар, шударга хүнлэг зан л надад эрхэм дээ.   

-Албанаас гадуур юунд дуртай вэ?

Би техникт их дуртай. Оньсон техникийн хамгийн нарийн чимхлүүр манлай нь тэнгэрээр дүүлдэг. Ингэж боддог болохоор би нисэх онгоц цуглуулах хоббитой. Надад янз бүрийн улсын онгоцны гоё загварууд бий. Хажуугаар нь уул уурхайн хүнд машины загвар цуглуулж эхэлсэн. Найз нөхдөдөө захиж хол ойроос авчруулдаг. Тэд маань бэлэглэдэг. Онгоцны чамин загварууд сүрхий үнэтэй ч гэсэн би дуртай юмандаа гар татдаггүй.  

Замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Сэсээрийн Хурцбилиг нь Улаанбаатар хотод 1976 онд төрсөн. Нийслэлийн 76-р дунд сургууль төгсөөд 1994-1998 онд Цагдаагийн Дээд Сургуулийг хуульч мэргэжлээр суралцаж төгссөн. Тэрбээр аав шигээ л  уйгагүй суралцаж яваа хүн. ШУТИС-ын автын инженер механикийн ангийг 2001-2003 онд сурч төгсөөд, Их Засаг Их Сургуульд 2011- 2013 онд эрх зүйн шинжлэх ухаанаар суралцаж магистр зэрэг хамгаалжээ. 1998-2005 онд Дархан хотын Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт байцаагч, 2006-2007 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн тасагт байцаагч, Дархан-Уул аймгийн Замын цагдаагийн тасагт 2007-2015 онд зохицуулагч, 2015 оноос ахлах зохицуулагчаар ажиллаж байна.

 

 

 Ярилцсан Ө.Рагчаасүрэн / МУСГЗ, сэтгүүлч/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Hi:Hurtsaa ah bnshdee.Ragchaasuren guya goy yariltslag hiijee. Amjilt .. 2016-11-22
duulal :bugded ni Bayariin mend hurgie 2016-11-22
цус ойртолт:Цагдаа хүн удам дамжих гэдэг цаагуураа их хортойлдоо. Жишээ нь нэг хурандаа байж хүүгээ дагуулаад ажил дээрээ очно мэдээж цэргүүд нь даргын хүү гээд бөөн юм болно. Манай хүү шүү гэж харуулж байгаа нь тэр. Хэсэг хугацааны дараа нөгөө хүү ямар ч хамаагүй сургуулийг яаж ч хамаагүй төгсөөд ааваа ажил гээд хүрээд ирнэ. Тэтгэвэрт гарсан хурандаа аавын зангарагаа гаргаж нөгөө цэрэг нь байж байгаад дарга болсон нөхөр дээр аваад очно. Миний хүү Ганбаа ахыгаа таньж байгаа биздээ гээл... Бэлтгэл хурандаагаас жинхэн хурандаад үүрэг өгнө. За нөгөө дүү чинь шүү дээ гээл. Юугаа ч мэдэхгүй арын хаалганы нэг бацкаан ажилд орно даргын хүн учир бусад нь халдаж зүрхлэхгүй хүнд ажил ч өгөхгүй. Илрэхгүй хэрэг ч байхгүй. Учир нь илрэхгүй хэрэг хэзээ ч өгөхгүй учраас. Тэгээд он дамжаад л оны аврага, хөдөлмөрийн аврага гээл мандаж өгнөө нөгөөх чинь. Мэдээж ийм сайн ажилтан дэвшилгүй л яахав. Тасгийн дарга , хэлтсийн дарга, газрын дарга дараа нь яасан байхуу нэг өдөр бас нэг хүүгээ дагуулаал хуучин ажил руугаа явна даа. Сайн дарга нарын оронд мунхаг нь дэндсэн арын хаалганы дарга нэртэй мануурай солигдож очиод байгаад бухимдав. 2016-11-23
pi****:Hudlaa ****agaal 2016-11-23
!:Ene tsus oirtolt geed ****lchiganasan yum yu yu geed ****aad uliad bgaa **** ve? Udam damjsan tsagdaa gedeg chin tiim amar bish. Tsagdaagiin alba gedeg chin cham shig yumnii amand ch bagtchihaar tiim amar hylbar zuil bish. Ugee medej ****aarai. Ue udmaaraa damjin gal haluun zaluu nas, ami nasaa zolin baij tangaragtaa unench yavsan ovgodiin sunsiig baga ondolzuul. Tsagdaa bol chinii bodoj bga shig iim amarhan bish mal min. Hohirood ireheeree ichihgui tsagdaa duudna gedgee sanaj yavaarai. 2016-11-23
Sa:Bayariin mend hurgie.Hurtsaa amjilt eruul enh sain saihniig husie . hiisen ajiltai heleh ugtei ajliin arvin tursh****tai hun gj boddog. 2016-11-23
Sa:Bayariin mend hurgie.Hurtsaa amjilt eruul enh sain saihniig husie . hiisen ajiltai heleh ugtei ajliin arvin tursh****tai hun gj boddog. 2016-11-23
iderbat:Oin bayariin mend debshuulie, and nuhod, hamt olon doo 2016-11-23
түвшинтөр.ж:Та нарын ач тусыг юутай ч зүйрлэшгүй, албаа сайн хаагаарай 2016-11-23
Ontsgui tsagdaa daa yg vnen de bol :vneheer ontsgui tsgdaa daa 2016-11-24
Uuganaa :Ta nariin oin bayariig tohiolduulan amjilt husie! 2016-11-27
цэдэвдорж:Sn bnu bagan andn bna fecebook n olood ogooch 2017-10-08
цэдэвдорж :Sn bnu bagan nzn bna facebook n olood ogoocb 2017-10-08
Naiz :Hurtsaadaa amjilt hvsiy!!! My naiz hvnii tuluu setgeltei, ih zangvi mus chanartai hvndee gej baharhah durtai bi. 2017-11-26
үнэн г хэллээ:энэ муу гөлөг үхэж даль ор 2020-06-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?