Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ХУРД БОЛ “ҮХЭЛ”

2016-11-23  

Орон нутгийн замд халтиргаа гулгаатай холбоотой дуудлага сүүлийн үед ихэссэн байна. Үүнээс болж осол аваар ихээр гарч байгаа талаар ЗЦГ-аас анхааруулга санамж өгсөөр байгаа боловч иргэд анхаарал болгоомжгүйгээсээ болж осол аваарт өртсөөр байна.

Тухайлбал : Баянхонгор аймаг : “Өлзийт сум 2-р баг “Байн хөндийн их Гурван овоо” гэх газар автозам дээр “Toyota Allion” автомашин онхолдож жолооч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат 34 настай иргэн “О” амь насаа алдсан хэрэг гарчээ. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Мөн Говь-Алтай аймаг :  Дэлгэр сумын төвөөс цааш 10 км-т “Таван толгой”-н автозам дээр “Нуundai sonata-5” автомашин онхолдож жолооч Баянхонгор аймгийн харьяат 28 настай иргэн “Т “газар дээрээ нас барсан хэрэг гэрчээ.

Иймээс иргэд та бүхэн орон нутгийн замд гарах гэж байгаа бол авто машины техник хэрэгслээ бүрэн хангаж хурдаа тохируулахыг анхааруулж байна.  

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?