СЕРГЕЙ КАРЯКИН ДЭЛХИЙН АВАРГЫГ ХОШУУЧИЛЖ ЭХЛЭВ

2016-11-23  

Шатрын дэлхийн аваргын 8 дахь өрөг Карякины ялалтаар өндөрлөв. 8-р өргийн тоглолтын туршид дэлхийн аварга Карлсон Магнус хоёр ч удаа Карякиныг хүнд байдалд оруулж тэвдүүлсэн ч, эцсийн дүндээ тэр хожигдлоо.

Карякиныг хэрхэн тэр хүнд байдлаас гарч чадсаныг мэргэжилтнүүд нэгэн дуунаар шогширч байна. Тэр хүнд байдлаас мултраад зогсоогүй, сөрөг довтолгоо руу шилжсэн нь, Карлсоныг сэтгэл зүйн хүнд цохилтонд оруулсан тухай бичиж байна. Тэр энгийн нүүдэлд алдаа гаргаж, хожлоо алдсан. Дараа нь ямар ч асуудалгүй хайнцах нүүдлийг хараагүй. Тэгээд ялагдалд хүргэх маш муу нүүдэл хийснээр тэр хожигдсон нь мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байна. Түүнийг цейтнот буюу, сэтгэл зүйн цохилтод орсон байсан гэсэн дүгнэлтийг ч хийж эхэллээ. Тоглолтын төгсгөлд хийдэг уламжлалт хэвлэлийн бага хурлын үеэр ч Карлсон суудал дээрээ тогтож сууж чадахгүй, асуултанд хариулахгүй, тааз ширтэж байснаа, танхимыг орхиж одсон байна. Энэ үйлдэл нь,түүнийг биеэ барих чадваргүй болсныг илтгэлээ гэж Вашингтон Пост сонинд гарчиглалаа. Түүний үйлдлийг Шатрын Холбооны ерөнхийлөгч Үлимжинов шүүмжилж, гэрээний дагуу шагналын 10%-иар торгох шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Одоо дөнгөж 4-хэн өрөг үлдсэн. Магнус Карлсон дахин сэтгэж чадна гэдэгт мэргэжилтнүүд итгэж чадахгүй байна.

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?