ХЯТАД УЛСЫН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХТЭЙ ХҮНИЙ ТОО НЬ АНУ-ЫН ХҮН АМЫГ ДАВЖЭЭ

2016-11-23  

Хөгжлөөрөө өрсөлдөж буй том гүрнүүд. Энэ бол АНУ, Хятад, Орос, Энэтхэг. Сүүлийн жилүүдэд Хятад болон Орос улсын нөлөө дэлхий дахинд эрс дээшилсэн. Оросын улс төрийн бодлого, Хятадын эдийн засгийн бодлого, тэдний хослол АНУ-ын байр суурийг ганхуулсан гэж хэлж болно. Хятадын бий болгож Оросын дэмжсэн Азийн Дэд Бүтцийн Хөгжлийн банк нь дэлхийн маш олон улсын дэмжлэг хүлээсэн. Хамгийн ирээдүйтэй банк санхүүгийн байгууллагаар тооцогдох болсон.

Хятадад өчигдөр маш том хэмжээний автын осол гарсан. Нийтдээ 58 машин мөргөлдөж, 17 хүн газар дээрээ нас барж, 38 хүн гэмтэж бэртсэн мэдээлэл цацагдсан. Тэгвэл, Хятад улс нийтдээ 280 сая авто машинтай, 350 сая жолооны үнэмлэхтэй гэж мэдээллээ.

Энэ бол Хятадын хүн амын зөвхөн жолооны үнэмлэхтэй хэсэг нь л АНУ-ын нийт хүн амыг давсан байна гэсэн сонирхолтой тоо баримт дэлгэгдлээ. Бээжин хот гэхэд л 24 сая хүн амтай. Монголын хүн амаас 8 дахин их хүн зөвхөн Бээжинд ажиллаж амьдарч байна. Дэлхий Хятад гүрэнтэй ойртохыг хүсэж байна.

 

 

Х.ТЭМҮҮЖИННАМСРАЙ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ХОО:ЭД НАР БҮР ҮРЖИЖ ГҮЙЦЛЭЭ ХАХА 2016-11-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?