ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ ЗАЛУУГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ ЭХЭЛЖЭЭ

2016-11-24  

Өмнөд Солонгос улсын Тэжон хотын цагдаагийн газраас 29-н настай Монгол залуу А-г дөрөв дэхь өдрөө эрэн сурвалжилж байгаа ажээ.

Тэрээр 19-ний өдөр автомашин жолоодож байхдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэрэг үйлдэж цагдаагийн ажилтнуудад саатуулагдсан байна. Гэвч А нь Тэжин хотын цагдаагийн газрын түр саатуулах байранд хүргэгдэн очсон даруй автомашины зогсоол дээрээс цагдаагийн ажилтнуудын анхаарал сул байсныг далимдуулж, гартаа гавтайгаа зугатаасан байна.

Монгол залуу нь таксинд сууж Сөүл хотыг чиглэн явсан ба автомашин бүрийг шалгаж байсан шалгалтын цэг дөхөх үед, таксинаас мөнгөө төлөлгүй бууж зугатаасан ажээ.

Өөрөөр хэлбэл цагдаагийн ажилтнууд нь эрэн сурвалжлагдаж байсан Монгол залууг 2 дахь удаагаа алдсан бөгөөд түүнийг өнөөгийн байдлаар дөрөв дэхь хоногтоо эрчимтэй эрэн сурвалжилж байгаа юм байна. 

А нь Солонгос улсад хууль бусаар ажиллаж амьдардаг ба өнгөрсөн жилийн 11-р сард зам тээврийн осол гаргаж, Солонгос иргэнийг бэртээсэн хэрэг үйлджээ.

Тухайн үед хэргийн газар ажилласан Тэжин хотын цагдаагийн газрын ажилтнууд нь Монгол залуугийн биеийн байцаалтыг тодруулж,  мэдүүлэг өгөх өдрийг мэдэгдэж гэрт нь буцаасан боловч, тэрээр  өнөөг хүртэл мэдүүлэг өгөхөөс зайлсхийж байсан ажээ.

 

Эх сурвалж : MGLRADIO.COM

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
mgl:araggui l Chingissin udamt Mongol huu 2016-11-24
ДУЛАМ:ЁСТОЙ ЗУГТАЖ ӨГЧ БАЙНА ДАА.бАРИГДАХ НЬ ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ ШҮҮ ДЭЭ 2016-11-24
MGL:Estoi kino shig vum bolj bgaam bishuuu he he 2016-11-24
zochin:batgan balagtai baisan gazarn ****tai gedegdee mongolchuud xvnii gazar es bus vildel ix xiix uym aa xvn neree togos odoo gedeg mongoloos solongos ybax gej baigaa mongolchuuddaa gai bolox uym daa. 2016-11-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?