АЛМАТАГ ЗОРИХ ГАЛТ ТЭРЭГ УЛААНЦАВААС ХӨДӨЛЖЭЭ

2016-11-25  

Хятад-Европыг холбосон Улаанцав-Алматаг чиглэлийн Х9503 дугаар галт тэрэг Өвөрмонголын Улаанцав аймгийн өртөөнөөс өчигдөр хөдөлжээ. 41 вагонтой галт тэрэг Улаанцав, Бугат, Хөхмөрний гурвалжин хойг, Бээжин, Тяньжинь, Хэбэй, Шандун нутгуудийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, гэр ахуйн бараа, барилга байгуулалтын материал зэрэг олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг Казахстаны хамгийн том хот Алматад хүргэх зорилготой юм байна. 

Галт тэрэг "Алаг уулын ам" боомтоор гарч, 4532 километр замыг 8 хоног туулж хүрэх аж. Хүргэсэн бараа бүтээгдэхүүнээ төв Азийн хамгийн том худалдааны төв Алматад хүргэсний дараа Төв, Баруун Ази, Европын олон хотуудаар тараах ажээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?