Өмнөд Солонгос улсад Бямба гаригт Ерөнхийлөгч Пак Гын Хе-г огцрохыг шаардсан олон нийтийн эсэргүүцлийн тайван жагсаал зохион байгуулагдахаар болжээ.
Өмнө нь зохион байгуулагдсан хоёр удаагийн жагсаалд нэг сая гаруй хүн оролцсон бол энэ удаагийн жагсаалд, томоохон хотуудад зохион байгуулагдах жагсаалд оролцох хүмүүсийг нэмээд, ойролцоогоор хоёр сая гаруй хүн оролцох урьдчилсан тооцоо гарсан байна.
Ерөнхийлөгч Пак Гын Хе-г огцруулахыг шаардсан жагсаалд Солонгос улсын сайн дурын 1500 гаруй байгууллага, улс төрийн тэргүүлэх намын гишүүд болон Их Хурлын гишүүд, тэр дундаа Ерөнхийлөгч Пак Гын Хе-гий харъяалагддаг "Сенүри" намын гишүүд оролцох ажээ.
Эсэргүүцлийн жагсаал 18.00 цагаас эхлэн 23 цаг хүртэл үргэлжлэх ба энэ цагт Сөүл хотын төв гудамжийн замын хөдөлгөөнийг түр хаах юм байна.
MGLRADIO.COM