ФИДЕЛЬ КАСТРО 90 НАСАНДАА ТААЛАЛ ТӨГСЛӨӨ

2016-11-27  

Куба улсын хувьсгалч, Кубын ард түмний их удирдагч 90 насандаа өвчний улмаас таалал төгсөв. Кубын засгийн газрын зүгээс 9 хоногийн гашуудал зарлалаа.

Түүнийг 12-р сарын 4-ний өдөр Кубын зүүн урд зүгт орших Сантьяго хотод оршуулах болжээ. Түүнийг нас барсантай холбогдуулан, Хятад, Орос, АНУ, Герман, Англи гээд дэлхийн бүх улс орны удирдагчид гашуудлын цахилгаан утас илгээж байна.

Зөвхөн улс төрчид ч биш, мөн спорт урлагийн алдартнууд ч эмгэнэлээ илэрхийлсээр байна. Аргентиний алдарт хөлбөмбөгч Диего Марадона,-Фидель Кастро бол миний хоёр дахь аав. Би Кубад 4 жил амьдарч эмчилгээ хийлгэсэн. Аргентинд намайг зүрхэлж эмчлэх эмч, эмнэлэг олдоогүй үед Куба улс хаалгаа нээж, эмч нар нь гараа сунгаж, миний амийг аварсан. Тиймээс Куба бол миний хоёр дахь эх орон, Фидель Кастро бол миний 2 дахь аав минь гэж тэрбээр гашуудалдаа өгүүлжээ.

Кубын хувьсгалын эцэг Фидель Кастро нь улс орноо 50 жил удирдаж, 2006 он буюу 10 жилийн өмнө л бие нь муудсан учир удирдлагын жолоогоо өөрийн төрсөн дүү Рауль Кастрод шилжүүлж байсан түүхтэй. Фидель Кастро нас барснаар Кубын гадаад бодлогод ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэж улс төр судлаачид дүгнэж байна.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?