В.ПУТИН : ХУВИЙН ХАРЬЦААТАЙ САЙН НАЙЗ НӨХӨД БОЛЬЁ

2016-11-28  

Голливудын од, жүжигчин Стивен Сигалд Орос улсын иргэний паспортыг Кремлийн ордонд гардуулахдаа Путин ингэж хэллээ.

Өрнө, Дорнын харьцааг зөөллөхөд, Орост буй найз нөхөдтэйгээ чөлөөтэй харьцах, уран бүтээлээ туурвихад чинь тус дэм болно гэж үзэж байна. Бидний хооронд ч гэсэн сайн нөхдийн үерхэл бий болно гэж итгэж байна гэж Путин хэлсэн үгэндээ онцоллоо.

Сигал, - Миний элэнц эмээ энэ нутагт амьдарч байсан. Өвөө маань усан доогуур шумбагч онгоц хийхэд гар бие оролцож байсан. Орос орон бол миний өвөг дээдсийн нутгийн хувьд, миний ч эх орон юм. Орос оронд амьдрах, орос улсын иргэн болох гэдэг миний хүсэл мөрөөдөл биеллээ гэж тэр хариу үг хэлэв. Тэр Путинд гарын бэлэг гардуулсныг Путин хүндтэй газраа байрлуулахаа амлалаа. Ийнхүү Сигал Путины ойрын нөхөр болох замаа тавилаа.

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?