КАРЯКИН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХ БОЛОМЖОО ХАДГАЛЖ ЧАДСАНГҮЙ

2016-11-28  

Эхний 7 өрөгт нь дараалан тэнцэж, 8 дахь өрөгтөө дэлхийн аварга Магнус Карлсоны хүнд довтолгоог няцааж, улмаар ялалт байгуулж, тэмцээнийг хошуучилж эхэлсэн Карякин 10 дахь өрөгтөө хожигдсоноор оноо тэнцсэн. Тэдний 11 дэх өрөг ч хайнцаж онооны харьцаа 5,5:5,5 болсон. Сүүлийн тоглолтод хэн хожсон нь аварга болох ч, тийм зүйл болохгүй гэж мэргэжилтнүүд үзжээ.

Карякин цагаанаар нүүх ч, Карлсон алдаа гаргахгүй. Тиймээс хоёр шатарчны хооронд нэмэлт тоглолт үүсэх нь тодорхой болж байна гэж дэлхийн шатрын домогт аварга Гарри Каспаров америкийн сэтгүүлчийн асуултад хариулжээ.

Оноо тэнцсэн тохиолдолд, аваргыг хэрхэн тодруулах вэ? гэсэн асуултад, -Нэмэлт тоглолт хийнэ. Гэхдээ энэ нь түргэн нүүлтийн цуврал тоглолт байх болно. Тэгээд, хэн нэг нь давамгайлж чадахгүй бол, блиц нүүх юм байна. Цагаанаар нүүх нь 5 минут, хараар нүүх нь 4 минутын эрхтэй. Гэхдээ цагаан нь заавал хожих болзолтой юм байна. Хэрвээ үндсэн тоглолт 6:6 оноогоор тэнцвэл, Норвегийн шатарчин аваргаа хамгаалах илүү шаанстай гэж судлаачид нэгэн дуугаар хэлж байна. Учир нь Карлсон бол түргэн болон блицын аварга.

 

 

Э.ЛХАГВАСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?