Нэг сарын дараа АНУ-ын Вашингтон хотод зохиогдох "Miss World-2016" -д оролцох Оросын гоо бүсгүй Яна Добровольская хувцас ч гоёлоо дүүргэсэн зургаан чемодантай явахаар зэхэж байна.
Оросын сибирээс гаралтай, Тюмень хотод өсөж торнисон, хөгжмийн сургуульд суралцаж буй Яна Добровольская энэ оны Оросын гоо бүсгүйгээр шалгарснаар энэхүү нэр хүндтэй уралдаанд Орос орноо, Оросынхоо хацар гоо охидуудыг төлөөлөн оролцохоор болсон.
Америк, Оросын харьцаа тааруухан байгаа нь гоо бүсгүйг сонгоход огт нөлөөлөхгүй гэж итгэж байна. Гоо үзэсгэлэнг үнэлэх, таних дүгнэх гэдэг бол дэлхийн нийтийн тогтсон жишигтэй. Тиймээс охидын гоо үзэсгэлэнг шалгаруулахад улс төржих, шүүгчдэд нөлөөлөх асуудал үүсэх учиргүй гэж үзэж байгаагаа Добровольская илэрхийллээ.
О.НАНСАЛМАА