Өчигдөр өглөө Токиогоос гадна Иокохама, Кофү, Үцүномия болон Маэбаши хотод цас оржээ. Сүүлийн 54 жилийн хугацаанд Токиод цаг агаарын хэм бараг 0^C рүү дөхөж, намрын улиралд цас орсон нь анхны тохиолдол болжээ.
Ус цаг уурын албанаас мэдээлснээр цас Канто болон Кошин зэрэг уулархаг нутгаар хуримтлагдаж 15 см хүртэл зузаан болох бол Токиогийн 23 дүүрэгт хоёр см хүртэл зузаан цас орох төлөвтэй байгаа аж. Цас өглөөний 6:15 цагт Токио хотын төвөөр орж эхэлсэн ба энэ нь дунджаас 40 хоногийн өмнө, өнгөрсөн жилийнхээс 49 хоногийн өмнө орж байгаа цас гэнэ. Цас орсноос болж гал тэрэг цагийн хуваариасаа бага зэрэг хоцорчээ.
Ц.ХИШГЭЭ