ЕВРОПТ ШИНЭ ЖИЛЭЭР ХАЛДЛАГА ГАРЧ БОЛЗОШГҮЙ

2016-11-28  

Европын улс орнуудад шинэ жилээр халдлага, дэлбэрэлт гарч болзошгүйг АНУ-ын Төрийн департамент анхааруулж байна. “Өөрсдийгөө Исламын улс” гэж нэрлэсэн зэвсэгт бүлэглэл болон бусад хэт даврагч байгууллага Европын орнуудад Зул сарын баярын үеэр халдлага зохион байгуулахаар төлөвлөж байна” гэж онцолжээ.

Тагнуулын мэдээллээр “Исламын улс”, “Аль Каида” болон тэдгээрийн салбар нь Европт олон нийтийг хамарсан баярын үеэр алан хядах ажиллагаа явуулахаар төлөвлөж болзошгүй талаар мэдээллээ. Жуулчдыг хөл ихтэй гудамж, тээврийн хэрэгсэл болон бусад газраар анхаарал сэрэмжтэй явахыг АНУ анхаарууллаа.

Сүүлийн саруудад Бельги, Герман, Франц, Турк дэх хэт даврагчдын хүч суларсан ч Европын аль ч хэсэгт халдлага гарч болзошгүй байгаа талаар мэдээлсэн байна. Францын тусгайгийнхан олон хүнийг хөнөөхөөр төлөвлөж байсан 7 этгээдийг баривчлан саатуулсан байна. Тэдний нуугдаж байсан газраас Францын газрын зураг, их хэмжээний зэвсэг, тэсрэх бодис олдсон бөгөөд зарим нь эхний мэдүүлгээр Зул сараар халдлага үйлдэхээр төлөвлөж байснаа хүлээжээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?