Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г төрийн тэргүүний албанаас эргүүлэн татах санал асуулгыг ирэх сарын 2-нд зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.
“Лхагва гарагт бид Ерөнхийлөгчийг эргүүлэн татах хуулийн эцсийн төслийг парламентад өргөн барих болно. Санал хураалт баасан гаригт болж магадгүй. Гэхдээ бид нарийн хэлж мэдэхгүй байна” гэжээ.
Сөрөг хүчний “Тобура Ардчилсан нам”, “Ардын нам”-ын удирдлагууд хамтарсан хэвлэлийн хурал хийх үеэрээ ийнхүү мэдэгдсэнийг Ройтерс агентлаг мэдээллээ. Ерөнхийлөгчөө огцрохыг шаардсан жагсаал өнгөрсөн амралтын өдөр дахин зохион байгуулагдсан билээ. Уг жагсаалд хоёр сая хүн нэгджээ. Тус улсын түүхэнд анх удаагаа ийм олон хүнийг хамарсан жагсаал болж буй юм.
О.НАНСАЛМАА