ПУТИНЫ ГОЛ ЗОРИЛГО БОЛ ОРОС ОРНЫГ ХҮЧИРХЭГ ГҮРЭН БОЛГОХ

2016-11-29  

Путин гэж хэн бэ? Тэр ямар зорилго агуулж байна вэ? Тэр АНУ-тай ямар харьцаатай байхыг хүсэж байна вэ? гэдэг асуудлыг Америкийн улс төр судлалын шинжээчид олж тогтоохыг хичээжээ.

Тэдний үзэж буйгаар, Путин өөрийгөө их удирдагч гэж хэлүүлэхийг эрмэлздэггүй, харин Орос гүрнийг АУГАА ГҮРЭН болгож хөгжүүлэх, түүнийгээ зөвшөөрүүлэхийг чухалчилдаг гэжээ. АНУ нь Орос улстай дээрээс доош харж биш, Хүчирхэг Гүрэн нөгөө Хүчирхэг Гүрэнтэй харьцах тэр л харьцаагаар харилцдаг болгохыг Путин зорьж байна гэж эрдэмтэд тодорхойлсноо Трампад уламжилжээ. Орос оронд тэгэхээр 2 Путин бий. Нэг нь хүчирхэг улс болохыг хүссэн ерөнхийлөгч, нөгөө нь эдийн засаг нь доройтсон улсын тэргүүн. Тиймээс хүчирхэг Путинаас гадна, сул эмзэг Путин байгаа гэдгийг ч харьцаандаа тооцохыг эрдэмтэд Трампад зөвлөлөө.

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?