ТИТАНИК ХӨЛГИЙГ ДАХИН БОСГОХ АЖИЛЛАГАА ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХЯТАДЫН БАРУУН ӨМНӨ ЗҮГИЙН СИЧУАНЬ МУЖИД ЭХЭЛЖЭЭ

2016-12-02  

100 орчим жилийн өмнө Атлантын далайд сүйрсэн Титаник хөлгийг дахин босгох ажиллагаа энэ долоо хоногт Хятадын баруун өмнө зүгийн Сичуань мужид эхэлжээ.

“Сичуань муж нь далайд гарцгүй боловч энэхүү Титаникийн загварыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон байгуулж байна.

Загвар нь анхны Титаниктай яг адилхан 270 метр урт, 28 метр өргөн байх бөгөөд 26,000 тонн гангаар бүтээнэ. Нийт зардал нь $145 сая орчим болж байгаа” хэмээн БНХАУ-ын NTDtv мэдээлж байна. Мөсөн уултай мөргөлдсөн Титаник хөлөг 1912 оны дөрөвдүгээр сарын 14-нд Атлантын далайд живэхдээ 1,500 хүний амийг авч одсон. Тэгвэл энэ аварга хөлгийн гадаад болон дотоод хийц, чимэглэл, тохижилт, тэр ч байтугай жорлон, хаалганы бариул, гэрэлтүүлэг нь ч яг анхны Титаникийнхтай адилхан байх ажээ. Ресторан, зорчигчдын өрөөнүүд, хоолны цэс нь хүртэл ижил байна.

Үүнээс гадна сүүлийн үеийн технологийн тусламжтайгаар Титаникийн ослын үеийн нөхцлийг хиймлээр үүсгэж жуулчдад мэдрүүлэх үйлчилгээ байх гэнэ. Уг нь энэ төсөл 2013 онд зарлагдаж байсан ч 2.5 жил хойшилсноор одоо эхэлж байгаа юм байна. Дуураймал Титаник хөлөг дээр хоноглох хамгийн хямд үнэ хоногийн 3,000 юань байх бол тансаг ангилал нь хэдэн зуун мянган юань хүрэх төлөвтэй байгаа гэнэ.

 

 

Х.ТЭМҮҮЖИННАМСРАЙ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?