БАЯНХОНГОР АЙМАГТ ҮҮРЭЭР ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ

2016-12-03  

Өнөөдөр үүрээр буюу 06:09:23 цагт Баянхонгор аймгийн Баянговь сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т 4.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ талаар тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад “Чичирхийлэл мэдрэгдсэн, ямар нэгэн хохирол учраагүй” гэсэн мэдээллийг өгсөн байна.

Мөн Өмнөговь аймагт өглөөний 10.06 цагт Цогтцэций сумын Цагаан Овоо багаас зүүн урагш 10 килеметрт 3.8 магнитуттай газар хөдлөлт болж чичирхийлэл мэдрэгдсэн байна.

Уг чичирхийлэл өчигдрөөс эхэлсэн бөгөөд энэ талаар тус аймгийн Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Бат-Эрдэнээс тодруулахад “Өчигдөр өглөөний 09.38 цагаас эхлээд өнөөдрийг хүртэл ойр ойрхон давтамжтай 20 орчим удаагийн газар хөдлөлт боллоо” хэмээн мэдэгджээ. Иймд газар хөдлөлт болсон Цогтцэций сумыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхээр болсон байна.

 

 

Эх сурвалж : Одон орон геофизик судалгааны хүрээлэн

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?