ӨМНӨД СОЛОНГОС УЛС ЗООСОН МӨНГИЙГ ГҮЙЛГЭЭНЭЭС ХАСАХ АЖЛЫГ 2017 ОНЫ 1-Р САРААС ЭХЛЭХЭЭР БОЛЖЭЭ

2016-12-03  

Өмнөд Солонгос улсын Төв банк өнгөрсөн жил "Солонгос улс 2020 он гэхэд зоосон мөнгийг гүйлгээнээс хасахаар боллоо" хэмээн мэдээллэж байсан.

Тэгвэл энэхүү ажлын хүрээнд 2017 оны 1-р сарын 1-нээс эхлэн зоосон мөнгийг гүйлгээнээс хасах бодитой ажлыг эхлүүлэхээр болжээ.

Тухайлбал дэлгүүр, хоолны газар гэх зэрэг үйлчилгээний газрууд задгай мөнгө хариулж өгөх болсон бол, хариулт мөнгөтэй тэнцэх хэмжээний мөнгийг тухайн хүний нийтийн тээврээр үйлчлүүлэх автобусны карт эсвэл банкны картанд нь цахим гүйлгээгээр нэмж өгөх юм байна.

Солонгос улсад эдүгээ 10, 50, 100-тын зоосон мөнгийг гүйлгээнд хэрэглэж байгаа. Гэвч дэлхийн 140 гаруй оронтой хийж байгаа гадаад харилцааны төлбөр тооцоонд задгай мөнгө хэрэглэх нь тийм ч тохиромжтой биш байгаа төдийгүй зоосон мөнгө үйлдвэрлэх зардал их байгаа байдлаас болж түүнийг гүйлгээнээс хасахаар болсон байна.

Зоосон мөнгийг гүйлгээнээс хассанаар тухайн улсын иргэдийн бэлэн мөнгөний хэрэглээ багасах ба эдүгээ Англи, Швед, Дани зэрэг орнууд зоосон мөнгийг гүйлгээнээс хассан байна.

 

 

Эх сурвалж : MGLRADIO.COM

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?