ХАР САРНАЙГИЙН АМАРААГИЙН ЗОДУУЛСАН МЭДЭЭГ BBC ЦАЦЛАА

2016-12-03  

Оросын дипломат ажилтан Монголын реппер залууг зодож, хүндээр бэртээлээ гэж английн ВВС мэдээллээ.

ХАС ТЭМДЭГ БҮХИЙ ДЭЭЛ ӨМССӨНИЙХЭЭ ТӨЛӨӨ МОНГОЛЫН РЕПЧИН ОРОСЫН ДИПЛОМАТ АЖИЛТАНД ЗОДУУЛЛАА

Sevjidiin Sukhbaatar, the father of injured Mongolian rapper Amarmandakh Sukhbaatar, holds up a poster featuring a swastika symbol at a press conference about his son in Ulan Bator, Mongolia, on December 2, 2016. Монголын урдаа барьдаг репчинийг тайзан дээр Хас тэмдэг бүхий дээл өмсөж дуу дуулсны төлөө Оросын дипломат ажилтан ухаан орохгүй болтол нь зодсон тухай репчиний аав, түүний хуульч, хамтлагийн дуучин нар нь хамтран гомдол гаргалаа. Оросын хэвлэлд бичсэнээс үзвэл, ар дагз руу архины шилээр цохин унагаж, дээрээс нь тархи толгой руу нь балбажээ. Оросын ЭСЯ-ны зүгээс, энэ асуудлыг эрэн сурвалжилж буй бөгөөд, орон нутгийн хэвлэл " дэгс" мэдээлэл тарааж байна гэж хэлжээ. Репчиний хувьд, хас тэмдэг бүхий улаан өнгийн дээлтэй тайзнаа гарчээ. Нацистын фашистуудыг санагдуулдаг Хас тэмдэг нь эртний Монголын хээ юм байна.

ХАС ТЭМДЭГ

Sevjidiin Sukhbaatar, the father of injured Mongolian rapper Amarmandakh Sukhbaatar, displays a book showing traditional swastika patterns at a press conference about his son in Ulan Bator, Mongolia, on December 2, 2016.

Репчиний аав Сүхбаатарын Хэвлэлийн бага хуралд хэлснээр, хүү нь хүндээр зодуулснаас хойш 10 хоног эмнэлэгт ухаангүй хэвтсэн гэнэ. - Миний хүүгийн нүүр лүү хүнд, төмрөөр хэд хэдэн удаа цохисноос болж нүүр ам нь бэртсэнээс гадна, тархиндаа хүнд гэмтэл авсан гэж тодотгов. Сүхбаатар "Монгол хээ" номыг дэлгэн үзүүлж, хас тэмдэг бол үзэн ядах бэлэг тэмдэг биш болохыг онцлов. Оросын албан эх сурвалж, репчинийг зодсон этгээдийг олж тогтоогоогүй гэжээ. Монголын сошиал ертөнц, эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь ташаа мэдээлэл тараасан. - Ялангуяа үйл явдал болж өнгөрсөн өдөр, оролцогчдын тоо, болсон явдлын талаар эндүүрсэн зүйл их байна гэж Оросын албаны эх сурвалж хэлэв. Оросын хувьд, Нацистын фашистуудтай байлдахдаа сая сая амиа алдсан түүхтэй.

ХАС ТЭМДЭГ БОЛ ОРЧЛОН ЕРТӨНЦИЙН ҮҮСЛИЙН БЭЛЭГ ТЭМДЭГ

Хас тэмдэг бол хэдэн мянган жилийн өмнө Энэтхэгт зохиогдож, Монголчуудын ашиглаж ирсэн хээ гэж үздэг юм байна. Үүнийг 3-р Рэйхийг гарч ирэхээс ч өмнө Монголчууд ашиглаж ирсэн түүхэн уламжлалтай. Амармандах бол Хар Сарнай хамтлагийн Амараа гэдгээрээ алдаршсан. Хас тэмдэг бүхий дээлийг тогтмол өмсөж, тоглолтоо хийж ирсэн. Голдуу түүх, соёл, өвөрмөц зан заншлын тухай уран бүтээлдээ дуулдаг уран бүтээлч. Хас тэмдэгийг Монголын барууны хүч мөн зүүдэг. Тоглолтын үеэр, тайзан дээр " Хай Гитлер" гэж Амараа хэлсэн гэдэг мэдээллийг Амараагийн аав Сүхбаатар, тэдний өмгөөлөгч, хамтлагийн дуучин нь Хэвлэлийн бага хурлын үеэр няцаалаа. Хуульч Батбаяр, - Амарааг зодож танхайрсан этгээдийг одоо хүртэл баривчлаагүй. Түүнийг Монголын хуулиар шийтгэх ёстой гэж нэмж хэлэв. Харин AFP-ийн сурвалжлагчид, -Энэ хэргийг мөрдөж байгаа. Энэ хэргийг үйлдсэн хүн нь Оросын дипломат ажилтан. Түүнийг баривчлаагүй шалтгаан нь, гэмтэл бэртэл айхтар хүнд биш. Түүнийг дипломат ажилтан учраас баривчлахгүй байна гэдэг нь ташаа мэдээлэл гэж цагдаагийн ажилтан хэлсэн байна. Ийм нэгэн мэдээлэл дэлхий нийтэд цацагджээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэдэг үг байдаг өөрөөсөө л болж зодуулсан яаж ч үгүйсгээд нэмэргүй 2016-12-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?