ДЭЛХИЙН ХАМГИЙН РОМАНТИК 5 ХОТ

2016-12-04  

1.Нидерландын нийслэл Амстердам хот

Европын хамгийн өнгөлөг, үзэсгэлэнт нийслэлээр Амстердам хотыг нэрлэжээ. Нидерланд улс 1814 оноос Амстердамыг албан ёсоор улсын нийслэлээ болгон баталсан юм. Тус хотын аялал жуулчлалын салбар нь Амстердам хот бол ямар ч жуулчны аяллын маршрут дээр байх ёстой гэж үзэн “Anne Frank House”, “The Van Gogh Museum” болон ер бусын мартагдашгүй, давтагдашгүй содон төрхтэй зочид буудлууд дээрээ голчлон анхаардаг байна.

2. Алдарт Портвейн дарсны эх орон

Португалийн Порто хотыг байгуулахад англичууд маш их нөлөө үзүүлсэн гэж үздэг. Тиймдээ ч англи соёл, уламжлал ихээхэн ажиглагдана. Цаг агаарын хувьд өглөөгүүр сэрүүн манантай, үд орчимд 25-27 градус, оройн цагаар сэвэлзүүр салхитай, халуун биш, бас хүйтэн ч биш тааламжтай цаг агаартай байдаг юм. Жуулчлалын бүсэд казино олноор харагдах бөгөөд олон жил хамгийн найрсаг хотоор тооцогдож байсан билээ.

3.УНГАР УЛСЫН НИЙЛСЭЛ БУДАПЕШТ ХОТ

Жилд 20 сая жуулчин хүлээн авдаг Будапешт хот нь дундад эртний үеийн Буда болон гоёмсог Пест нь Данубе мөрнөөр хоёр хэсэгт хуваагддаг байжээ. Будапешт хотын гол бэлгэ тэмдэг болсоор ирсэн алдарт гинжин гүүрийг Данубе мөрний дээгүүр тавьснаар тэрхүү 2 хот нэгдэж одоогийн үзэсгэлэнт Будапешт хотыг байгуулсан түүхтэй. Сонгодог уран барилгын баялаг өв сан, түүхэн дурсгалуудтай учир Будапешт өнөөдөр орчин үеийн модерн хот болон хөгжиж буй билээ. Данубэ мөрний эрэг дагуу олон зочид буудал бий. Тэр хэсэг хотын хамгийн үзэсгэлэнт хэсэг юм. Шувуудын дууг сонсон, өнгийн эрвээхэйнүүд харж өглөөний цайгаа тагтан дээр ууж хотыг ажиглах нь аялагчдыг хамгийн ихээр тааламжтай байлгадаг зүйлүүдийн нэг билээ.

4.Италийн CINQUE TERRE хот

CINQUE TERRE хот бол Apennine уулын хормойд орших Liguria эргийн дагуу байрласан зөөлөн агаартай, чийглэг хот юм. Хавар намрын улиралд ойр ойрхон зөөлөн бороо ордог учир жуулчид ихэд дуртай байдаг аж. Уулан дунд байрласан олон байшингуудын зэрэгцээ хамгийн амттай усан үзэм ургадаг учир жуулчид ихээр таашаадаг байна.

5.Итали улсын нийслэл Ром хот

Аялал жуулчлалаас олдог орлогоороо дэлхийд 4-т ордог бол жуулчдын тоогоор дэлхийд 5-т ордог байна. Италийн хамгийн алдартай, жуулчдын анхаарлыг татдаг газрууд бол Колласэүм болон эртний хот Помпэй-н балгас зэрэг орно. Ром хотын Колэссэүм, Пантеон, Пиазза Нована, Гэгээн Петерийн сүм гэх мэт дэлхийд алдартай эртний уран барилгууд нь заавал үзэх ёстой зүйлсийн эгнээнд албан ёсоор бичигддэг байна. Жуулчид энэхүү хотыг хамгийн романтик хот хэмээн нэрийддэг бөгөөд хуримын хувцастай болон бал сараа тэмдэглэж буй олон олон жуулчдыг эндээс харж болно.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?