СОЛОНГОСЫН ТЭРГҮҮЛЭХ ЕСӨН ГРУППИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛУУД АЖЛЫН ХЭСГИЙНХНИЙ АСУУЛГАД ХАРИУЛТ ӨГӨХӨӨР ЦУГЛАРЧЭЭ

2016-12-06  

Өмнөд Солонгос улсын Их Хурлаас бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн хэрэгтэй холбогдуулан уг хэргийг шалгах ажлын хэргийг байгуулсан. Тус ажлын хэсгээс бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн санаачлан байгуулсан гэгдэх үндэсний хэмжээний сайн дурын хоёр том санд их хэмжээний мөнгөн хандив өгсөн группуудын ерөнхий захирлуудаас асуулга авахаар болсон байна.

Үүнтэй холбогдуулан SK, LG, Hyundai, CJ, GS, Lotte, Hanjin, Hanhua, Samsung зэрэг есөн группийн ерөнхий захирлууд өнөөдөр асуулга өгөхөөр цугларчээ.

Ажлын хэсэгт багтсан Их Хурлын гишүүд тэднээс мөнгөн хандивыг хэн нэгний дарамт шахалтаас болж өгсөн эсэх, Ерөнхийлөгч Пак Гын Хе болон бизнес эрхлэгч Чуй Сүн Шил нартай хандив өгөх асуудлаар тусгайлан уулзсан эсэх зэргийг асууж тодруулах юм байна.

 

 

Эх сурвалж : MGLRADIO.COM

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?