БНСУ ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛТОЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮҮРГИЙГ ХВАН ГЮУ АН ЕРӨНХИЙ САЙД ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭХЭЭР БОЛЖ БАЙНА

2016-12-10  

БНСУ-ын Ерөнхийлөгч Паг Гын Хег огцруулах санал хураалт Үндэсний Ассамблейн 299 гишүүний оролцоотойгоор 234 нь огцруулахыг дэмжсэн, 56 дэмжээгүй, хүчингүй 7, саналаа өгөөгүй 2 байдлаар шийдэгдлээ.

БНСУ-ын Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 2 дэх заалтын дагуу нийт 300 гишүүний 3-ны 2-оос дээш гишүүдийн саналыг үндэслэн шийдвэрдэлэг тул энэхүү шийдвэр нь хүчинтэйд тооцогдох болжээ.

Санал хураалтыг өнөөдөр 15:20 цагт нууц санал хураалтаар явуулсан байна. БНСУ-ын Ерөнхийлөгч Паг Гын Хе Үндсэн хуулиар олгогдсон Төрийн тэргүүний эрхээ энэхүү шийдвэрийн хуулбарыг хүлээн авсан цагаас эхлүүлэн албан үүргээ гүйцэтгэх бололцоогүй болох аж. Иймд БНСУ шинэ Ерөнхийлөгчтэй болтол Ерөнхийлөгч үүргийг Хван Гюу Ан Ерөнхий сайд түр орлон гүйцэтгэхээр болж байна.

БНСУ-ын Үндсэн хуулийн цэцийн хуралдаар уг шийдвэрийг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзвэл Паг Гын Хе БНСУ-ын Ерөнхийлөгч албан ёсоор огцрох юм. БНСУ-ын Үндсэн хуулийн цэц нь Ерөнхийлөгчийг огцруулах шийдвэрийг хүлээн авснаас 180 хоног буюу 6 сарын дотор( ирэх оны 6 дугаар сарын 6-ны дотор) шийдвэрээ гаргах юм байна.

 

 

Эх сурвалж : MGLRADIO.COM

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?