ЕРӨНХИЙЛӨГЧ ПАК ГЫН ХЕ-ГИЙН ХЭРГИЙГ МӨРДӨН БАЙЦААХ АЛБА АЖЛАА ЭХЭЛЖЭЭ

2016-12-14  

Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе-г бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн хэрэгтэй холбогдуулан албан тушаалаас нь огцруулсан билээ.Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Пак Гын Хе болон түүний найз байсан бизнес эрхлэгч Чуй Сүн Шил нарын хэргийг мөрдөн байцаах тусгай алба өнөөдрөөс ажлаа эхэлсэн байна.

Тус албаны дарга нь хамт ажиллах 10-н мөрдөн байцаагчийг сонгон бүрдүүлсэн бөгөөд тэд өнөөгийн байдлаар мөрдөн байцаалтад хэрэг болох нэг тонн гаруй жинтэй бичиг баримтыг цуглуулжээ. 

Урьдчилсан байдлаар Ерөнхийлөгч Пак Гын Хе-г авилгал авсан, төрийн нууцад хамаарагдах бичиг баримтыг задруулсан, томоохон компанийн удирдлагуудыг сайн дурын санд мөнгөн хандив өгөхийг шаардаж дарамт үзүүлсэн зэрэг хэрэгт буруутгаж шалгах юм байна.Ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байсан бөгөөд эдүгээ эрүүгийн хэрэг үүсгэгдэн саатуулагдсан байгаа Жонг Ши Ху нь 2013 оны 3-аас 11-р сарын хооронд Ерөнхийлөгч Пак Гын Хе болон бизнес эрхлэгч Чуй Сүн Шил нартай уулзаж байсан юм байна. Тэрээр уулзалтын үеэр нууцаар бичлэг хийдэг байсан бөгөөд цагдаагийн ажилтнууд таван цаг гаруй үргэлжлэх аудио файлыг түүний таблойд компьютерээс сэргээж авсан байна.

 

 

Эх сурвалж : MGLRADIO.COM

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?