Фэйсбүүкэд нэгэн эмэгтэй өөрийн бие галбираа гайхуулсан фото зураг тавьсныг Канадын эрх баригчид хориглосон шийдвэр гаргасныг эсэргүүцэж, Канадын иргэн болох 50 орчим эмэгтэй биеэ нүцгэлж зургаа авахуулсан. Тэд өөрийн фэйсбүүкдээ өөрийнхөө зургийг л тавьсан. Нууц эрхтэнээ ил гаргаагүй, зарим хэсгээ далдалсан тул ямар нэг садар самууныг сурталчилаагүй гэж тэд тэмцсэн.
Тэгвэл, Испанид, биеийнхээ хэсгийг улаан өнгийн будгаар будаж, алуулж, арьсаа хуулуулсан ан, амьтныг өмгөөлж, тэдний арьс үсээр хувцас, цүнх, эдлэл хийхийг эсэргүүцсэн байна. Тэд алуулж, үхсэн амьтдыг санагдуулахыг, энэ үйлдлээсээ татгалзахыг бусдад уриалсан байна.
Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ