Оросын удирдагч В.Путин 4 дэх жилдээ 2016 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнээр шалгарлаа. Форбес 4 дэх жилдээ түүнийг ийнхүү нэрлэлээ. Оросын нөлөө Европ, Азид тэлж, Сирид үзүүлсэн ялалт, АНУ-ын сонгуульд нөлөөлсөн гэх зэрэг үзүүлэлт нь түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнээр нэрлэхэд хүргэсэн гэж Форбес сэтгүүлийн редакци онцоллоо.
Трамп 2-рт, А.Меркель 3-рт жагсаж, Орос оронд эдийн засгийн хориг үзүүлсэн АНУ-ын ажлаа өгөх гэж буй ерөнхийлөгч Обама өнгөрсөн жилийн үзүүлэлтээс хол ухарч 52-д оржээ.
Ц.ХИШГЭЭ