Залуу байснаасаа ч үзэсгэлэнтэй гоё болсон гэж Женнифер Лопез хэлдэг. Тэр нас 46 хүрсэн ч үзэсгэлэнтэй хэвээр. Олонд гайхуулах дуртай өгзгөө 1 сая ам.доллараар даатгуулсан. Тэрбээр 46 насныхаа ойг тэмдэглэхдээ тун өвөрмөц хувцасласан.
Хувцастай гэвэл хувцасгүй, хувцасгүй гэвэл хувцастай байлаа гэж Вашингтон пост сонинд нийтэлсэн байна. Арьс нь хүртэл нэвт гэрэлтэх нимгэн хувцас өмссөн нь Женниферийг улам үзэсгэлэтэй харагдуулжээ.
Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ