АРКТИКТ ДУЛААРАЛ ИЛҮҮ ЭРЧИМТЭЙ ЯВАГДАЖ БАЙНА

2016-12-16  

Арктикийн бүс нутаг дэлхийн бусад бүс нутгуудтай харьцуулахад хоёр дахин илүү хурдацтайгаар дулаарч байгаа бөгөөд энэ нь цас, мөсний хэмжээ асар их хэмжээгээр багасахад хүргэж байна. Өчигдөр Үндэсний далайн болон агаар мандлын асуудал эрхэлсэн удирдах газар 11 орны 61 эрдэмтдийн мэдээлэлд үндэслэн гаргасан Арктикийн бүс нутгийн талаарх 11 дэх удаагийн тайланг танилцуулжээ.

Арктикийн бүс нутаг байнга дулаарч байгааг бид маш тодорхой олж мэдсэн бөгөөд энэ нь байгаль орчинд шаталсан нөлөөлөл үзүүлж байна гэж тус удирдах газрын Арктикийн судалгааны хөтөлбөрийн захирал Жереми Матис ярилаа.

Харин НАСА агентлагаас гаргасан хамгийн сүүлийн мэдээллээс үзвэл, Арктикийн мөсөн бүрхүүлийн эзлэх талбай багасч, мөс нь нимгэрсээр байна. Арктикийн хамгийн зузаан мөстэй хэсгийг энэ оны 2-4 дүгээр сарын хугацаанд ажиглахад 1979 оноос хойш байгаагүйгээр нимгэрчээ. Мөн сүүлийн 13 жилийн хугацаанд 13 хэсэг газарт мөсний зузаан хамгийн ихээр нимгэрсэн байна.

 

 

Эх сурвалж : CNN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?