ОРОСЫН ЭЛЧИН САЙДЫН АМЬ НАСЫГ НЬ ХОРООЛОО

2016-12-20  

ОХУ-аас Турк улсад суугаа Оросын бүрэн эрхт элчин сайд Андрей Карловыг уран зургийн үзэсгэлэнгийн нээлтэнд оролцож байх үед нь буудаж, амь насанд нь халдсан байна. Анх Хойд улсад бүрэн эрхт элчин сайдаар томилогдсоноос хойш Андрей Карлов 40 жил дипломат албанд зүтгэсэн гэж Оросын Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.

Хурцадсан асуудлыг гэрээ хэлцэл буюу энхийн замаар шийдвэрлэх, зохицуулахыг эрмэлздэг дипломат алба осол аюулд өртөх болжээ. Сүүлийн 40 жилд бүрэн эрхт элчин сайдын амь насанд халдахыг оролдсон 8 удаагийн үйлдэл бүртгэгджээ.

1. 1979 оны 9-р сарын 14. Афганистан, Кабул. АНУ-ын элчин сайд Адольф Дабсыг олзолсон. Түүнийг аврах ажиллагааны үеэр амь насаа алдсан.

2. 1983 оны 3-р сарын 9. Турк улсаас Югослав улсад сууж байсан элчин сайд Галип Балкар. Югославын нийслэл Белград хотын төвд болсон зэвсэгт мөргөлдөөний хохирогч болсон.

3. 2003 оны 4-р сарын 6. ОХУ-аас Иракт сууж байсан онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд В.Титоренко. Элчин сайдын яамны ажилтнуудыг нүүлгэн шилжүүлэх үеэр америкийн цэргийнхний суманд өртсөн. Амь насаа алдаагүй.

4. 2006 оны 8-р сарын 20. ОХУ-аас Кени улсад суусан онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд В.Егошкин. Зам дээр зогсох хүүг дайрахаас болгоомжилж, зайлуулах гэж байгаад дээрэмчдийн гарт амь насаа алдсан.

5. 2011 оны 11-р сарын 29. Катар. Дохагийн олон улсын онгоцны буудалд хамгаалалтын албаныханд хэрцгийгээр зодуулсан.

6. 2012 оны 9-р сарын 11, Бенгаз. ОХУ-аас Ливан улсад суух АНУ-ын элчин сайд Кристофер Стивенсийг амь насыг босогчид хороосон.

7. 2015 оны 3-р сарын 5, Өмнөд Солонгос. АНУ-ын бүрэн эрхт элчин сайд руу сахлын хутга барин сийчихийг оролдсон.

 

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?