Өмнөд Солонгосын Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Хятадын баян жуулчдад зориулан шинэ оны 1-р сараас эхлэн 5 жилийн хугацаатай 3 сая гаруй воны өртөгтэй аялалын багцыг гаргахаар төлөвлөжээ.
Шинэ визний багцыг худалдаж авсан жуулчид 5 жилийн хугацаанд Өмнөд Солонгост хэдэн ч удаа ирсэн 30 хоног байх эрхтэй аж. Албаныхны тооцоогоор өндөр үнэтэй визний багцыг Хятадын 300 мянга орчим жуулчин худалдан авах боломжтой гэнэ. Өмнөд Солонгост ирэх Хятад жуулчдын тоо 2020 он гэхэд 200 саяд хүрэх тооцоог Сөүл гаргажээ. Үүний зэрэгцээ Япон визний журмаа сулруулсны дараа Хятадын 5.5 сая жуулчин хүлээн авсан аж. Тайланд улс өнгөрсөн 2015 онд Хятадын 7.9 сая жуулчин хүлээж авсан нь хамгийн өндөр үзүүлэлт гэнэ.
О.НАНСАЛМАА