ТУРКИЙН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНААС МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА

2016-12-21  

Хоёр орны дипломат харилцаанд сэв суулгах гэсэн өдөөн хатгалга хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ. Энэ хэргийн талаар Туркийн элчин сайдын яамнаас мэдэгдэл өчигдөр гаргалаа.

Мэдэгдэлд "Энэхүү жигшүүрт халдлагыг зэмлэн буруушааж байна. Халдлага үйлдсэн этгээдийг устгасан. Энэ хэргийг нарийн шалгаж, Туркийн шударга ёсны шүүхээр цээрлүүлэх болно. Элчин сайд Карлов агсан хүнд хэцүү цаг үед Турк Улсад амжилттай ажиллаж байсан.

Хувийн зан чанар болоод мэргэжлийн ур чадвараараа төр засгийн өндөр хүндлэл хүлээсэн шилдэг дипломатч байсан. Түүнийг бид үргэлж дурсан санаж явах болно. Энэхүү халдлагаар Турк, Оросын найрамдалт харилцаанд толбо суулгахыг хүлээн зөвшөөрөхгүй.

Хүнд хэцүү үеийг туулж буй Оросын ард түмэн, Оросын төр засагт чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлье" хэмээжээ.

 

 

Эх сурвалж : BBC

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?