Хоёр орны дипломат харилцаанд сэв суулгах гэсэн өдөөн хатгалга хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ. Энэ хэргийн талаар Туркийн элчин сайдын яамнаас мэдэгдэл өчигдөр гаргалаа.
Мэдэгдэлд "Энэхүү жигшүүрт халдлагыг зэмлэн буруушааж байна. Халдлага үйлдсэн этгээдийг устгасан. Энэ хэргийг нарийн шалгаж, Туркийн шударга ёсны шүүхээр цээрлүүлэх болно. Элчин сайд Карлов агсан хүнд хэцүү цаг үед Турк Улсад амжилттай ажиллаж байсан.
Хувийн зан чанар болоод мэргэжлийн ур чадвараараа төр засгийн өндөр хүндлэл хүлээсэн шилдэг дипломатч байсан. Түүнийг бид үргэлж дурсан санаж явах болно. Энэхүү халдлагаар Турк, Оросын найрамдалт харилцаанд толбо суулгахыг хүлээн зөвшөөрөхгүй.
Хүнд хэцүү үеийг туулж буй Оросын ард түмэн, Оросын төр засагт чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлье" хэмээжээ.
Эх сурвалж : BBC