В.ПУТИНЫГ НОБЕЛИЙН ШАГНАЛД НЭР ДЭВШҮҮЛЖЭЭ

2016-12-22  

Францын “Улс төр, олон улсын харилцааны төв” (CFPA) байгууллагын тэргүүн Фабьен Боссар Оросын Холбооны улсын Ерөнхийлөгч Владимир Путиныг Нобелийн шагналд албан ёсоор нэр дэвшүүлсэн байна. Энэ тухай Оросын “Новости” агентлаг мэдээлэв.

Фабьен Боссарын хэлснээр, Нобелийн шагнал олгох комисст бичсэн захидалдаа Оросын төрийн тэргүүн В.Путин олон улсын нэр хүндтэй шагналыг авах гавьяатай хүн гэж бичжээ. Тэрээр бусад улстөрчид, шинжээч Владимир Путиныг дэмжинэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлжээ. Мөн Боссар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад Иракт АНУ-ын цэргүүд байгаа мөртлөө Нобелийн шагналыг олгож байсныг дурджээ.

Түүнчлэн Фабьен Боссар Сирид террористуудын бэхлэлтэд агаараас цохилт өгч байгаа нь Оросын төрийн тэргүүнд Нобелийн шагнал өгөхөд саад болох ёсгүй гэв. “Миний бодлоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Нобелийн шагнал авах гавьяатай хүн. Тэрээр алан хядагчидтай тэмцэж буй цорын ганц хүн” хэмээн CFPA-ийн тэргүүн онцолсон байна. Олон улсын хамгийн нэр хүндтэй шагнал болох Нобелийн шагналыг 1901 оноос хойш Энхтайван тогтооход хувь нэмрээ оруулсан хүн болон байгууллагад олгож байгаа билээ.

 

 

Эх сурвалж : Зууны мэдээ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ПУТИНЫГ НОБЕЛЬ АВАХ ЁСТОЙ ГЭЖ ДЭМЖИГЧ БАЙНА... :ПУТИН ТА АГУУ ИХ ОРОС ГҮРНИЙГ ТӨДИЙГҮЙ ДЭЛХИЙН ОЮУН САНААНЫ ДУЛААРЛЫГ ХҮСЭМЖЛЭГЧ УХААНТ ТУЛ, ТАНЫГ ЭНЭ АГУУ ИХ ДЭЭД ШАГНАЛД ДЭМЖИГЧИЙН НЭГ БАЙНА... МОНГОЛД АСЕМ ХУРАЛДАХ АСУУДЛЫГ В.ПУТИН ЕРӨНХИЙЛӨГЧ ДЭМЖИН САНАЛ ГАРГАЖ, ДЭМЖИГДСЭНИЙГ БАСХҮҮ САНАЖ БАЙНА... 2017-01-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?