Н.ЭНХБОЛД : ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ХУУЛИНД ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ӨӨРЧЛӨЛТ ХИЙНЭ

2017-01-03  

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг өөрчлөхтэй холбоотой асуудлаар УИХ-ын дэд дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдоос Control.mn тодруулга авлаа.

С - Энэ оны улс төрийн хамгийн том үйл явдал бол Ерөнхийлөгчийн сонгууль. МАН-ын зүгээс ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт хийх тухай саналыг дэвшүүлж, байнгын хороогоор хэлэлцэж эхэллээ. Сонирхоход, бие даагч С.Жавхлан ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй болох уу, шинэ хуулиар?

Н.Э - Тийм боломжгүй. Жавхлан бол бие даагч. Ямар нэгэн улс төрийн намын төлөөлөл байхгүй. Парламентад суудалтай аль нэг намд элсвэл, хэн нэгнийг дэвшүүлэх эрх нээгдэнэ. Парламентаас гадуурхи намд элсвэл, түүнд хуулиар тийм эрх олгогдохгүй. Хуульд УИХ-д суудалтай улс төрийн намууд нэр дэвшүүлэх эрхтэй гэсэн заалт бий. Оруулж ирүүлсэн төслөөс харахад тэр заалтад гар хүрэхгүй юм билээ. Түүний зэрэгцээ өмнөх хуулинд,УИХ-д суудалтай нам гэдэг ойлголтыг янз бүрээр тайлбарлаж ирсэн. Тэгвэл, энэ хуулинд, нам эвслээс нэр дэвшиж сонгогдсон гишүүн бүхий намыг парламентад суудалтай гэж үзнэ гэсэн тодорхойлолт орж буй. Тиймээс бие дааж сонгогдчихоод дараа нь Ерөнхийлөгчийн сонгууль дөхөхөөр нам дөрөөлөх гэдэг хандлагыг хазаарлаж байна гэсэн үг.

С - Улс төрийн нам, эвсэл нэр дэвшүүлнэ гэсэн заалт сонсогдож байна. УИХ-д суудалтай намууд буюу, одоогийн МАН, АН, МАХН зэрэг намууд эвсэж, нэг нэр дэвшигчийг дэвшүүлж болох нөхцөл бүрэлдэх магадлал бий юу?

Н.Э - Ямар ч гэсэн нам, эвслээс нэр дэвшүүлнэ гэсэн заалт бий. Өмнө нь ч байсан. Санаж байвал, МАХН, МҮАН-ын Шударга ёс эвслээс Удвал 2013 онд нэр дэвшиж, Б.Бат-Эрдэнэ, Ц.Элбэгдорж нартай өрсөлдсөн. Харин, МАН, АН, МАХН нэгдэж нэг нэр дэвшигчийг дэвшүүлнэ гэдэг зүйл энэ удаагийн сонгуульд л лав тохиолдохгүй. Тус тусдаа л нэр дэвшүүлэх байх.

С - Тэгээд ямар өөрчлөлт орж байгаа юм бэ, онцолбол?

Н.Э - Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль тусдаа байх ёстой. Энэ үндэслэлийг СЕХ-ноос ирүүлсэн. Дээр нь хэрэглэхэд тохиромжгүй, ойлгомжгүй олон заалт байна. Үндсэндээ техникийн шалтгаантай хэл найруулгын шинэчилсэн засвар гэж ойлгож болно. Сонгууль явуулахаас 150 хоногийн өмнө буюу, 5 сарын өмнө сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглосон заалт оруулна. Хэл найруулгын чанартай хуулийн шинэчлэлээ энэ сарын дундуур баталчих байх гэж найдаж байна. Тэгвэл, 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлах шаардлага байгаа.

С - Цаг үеийн асуудлаар тодруулга өгсөнд баярлалаа,.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Б.ХАТАНТУУЛ: ҮРЧЛЭГДСЭН ХҮҮХДҮҮД ХУУЛИЙН ДАГУУ 16 НАС ХҮРТЛЭЭ МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ БАЙХ, 16 НАСАНД ХҮРМЭГЦ ХАРЬЯАТАА ЧӨЛӨӨТЭЙ СОНГОХ БОЛОМЖТОЙ
Б.АЗЖАРГАЛ: ИРГЭДИЙН ДУНД СЕРВИС ЦЕНТР БУЮУ ДЭД БҮТЦИЙН ТӨВИЙГ БАЙГУУЛЪЯ, ОРОН СУУЦТАЙ БОЛЬЁ ГЭСЭН ХҮЛЭЭЛТ ҮҮССЭН
ХОУ ДА ВЭЙ : ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИН НЭГ МОНГОЛ ХҮҮГ ХЯТАДАД СУРГАЛТАНД ХАМРУУЛСАН. МАШ ИХ АХИЖ БУЙ
“GRAND CHINA” СПОРТ ГРУППИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ХУ ДА ВЭЙ : ИРЭЭДҮЙН ТАМИРЧДЫГ БИД БҮХИЙ Л ТАЛААР НЬ ДЭМЖДЭГ
Э.РЭНЦЭНХАНД : ӨГЛӨӨ БҮР ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛ, ХҮН БҮРТ БОЛОМЖ БИЙ
Ш.УРТНАСАН: Б.ЦЭРЭНДОРЖИЙН ГУДАМЖИНД БАЙГАА ХӨШӨӨ ДУРСГАЛУУДЫГ БАЙРШИЛД НЬ ХЭВЭЭР ҮЛДЭЭНЭ
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДАМ МОНГОЛ УЛСАД ГУРАВ ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Д.ОЮУНХОРОЛ : ХАЯГДАЛ, САВ БАГЛАА БООДЛЫГ ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОН ИМПОРТЛОГЧ НЬ ХАРИУЦАЖ ХУРААМЖ ТӨЛӨХ ЗОХИЦУУЛАЛТТАЙ БОЛСОН
Б.БАТ-ЭРДЭНЭ : НААДМЫН БЭЛТГЭЛ ДЭЭР НЭГ ГЭРТ БАЙСАН БӨХЧҮҮД МААНЬ БҮГД ЦОЛОО АХИУЛСАН
Б.ГАНЗОРИГ: 10-Р САРД БЗД-Т НӨХӨН СОНГУУЛЬ БОЛОХГҮЙ. СОНГУУЛЬ БОЛОХГҮЙ ГЭДГЭЭ ГИШҮҮДЭЭС БЗД-ИЙН НАМЫН ХОРОО НУУХ ХЭРЭГГҮЙ
Шинэ мэдээ
Санал асуулга
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛД ТА ИТГЭЖ БАЙНА УУ ?