Дональд Трамп гэж нэг дураараа этгээд АНУ-ын Цагаан Ордон, тэндээс явуулсан бодлого, нэр дэвшигчийг нь ялж тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон. Долоо хоног хүрэхгүй хугацааны дараа буюу энэ сарын 20-нд тэр тангараг өргөж, албан ёсоор ерөнхийлөгчийн суудалд заларна.
Түүний тангараг өргөх ёслолд зориулж одоогоор 90 сая ам.доллар цугларчээ. 4 жилийн өмнө, Обамагийн тангараг өргөх ёслолд ердөө л 45 сая ам.доллар буюу 2 дахин бага мөнгө зарцуулсан байна. Одоогоор энэ 90 сая ам.долларыг чухам хэрхэн зарцуулах задаргааг танилцуулаагүй байна. Ямар ч гэсэн дээд рекорд тогтоосон ёслолын ажиллагаа болох нь тодорхой боллоо. Харин ард иргэдийн зүгээс Трампыг тэгтлээ дэмжихгүй, тэр битгий хэл эсэргүүцсэн хөдөлгөөн тасрахгүй үргэлжилсээр байна. Хэдийгээр тангараг өргөх ёслолын тов гарч, бэлтгэлээ базааж эхэлсэн ч, нөгөө талаас энэхүү тангараг өргөх ёслолын ажиллагааг тасалдуулах оролдлого гарч магад гэдэг болгоомжлол бий болжээ. Түүний зэрэгцээ, Трампын амь насанд ч халдах оролдлого гарахыг мөн үгүйсгэхгүй байна. Тэр нийгмийн дургүйцлийн эсрэг орь ганцаараа твиттерээрээ тэмцэлдэх гэж оролдох зуур, түүний байр суурийг эсэргүүцсэн нийтлэл, мэдээллээ CNN-ээс авахуулаад олон хэвлэл мэдээллийг хэрэгсэл цацсаар байна. Энэ бүхэн нь, Трампыг эсэргүүцэх хөдөлгөөнийг улам хөгжөөж байна гэж шинжээчид дүгнэжээ.
Ц.ХИШГЭЭ