АНУ бол яах ч аргагүй дэлхийн нөлөө бүхий том гүрэн аж. Энэ улсын сонгуулийн тухай бүх улс орон мэдээлж, сонгуулиар ялалт байгуулсан Трампад зориулж сонин, сэтгүүлийн нүүр хуудас, телевиз, радиогийн эфирийн цагаа харамгүй зориулж байна. Энэ бол тус улсын цар хүрээг, шинээр сонгогдсон хүний нөлөөг бэлхнээ илтгэнэ.
- Би хэн нэгэнтэй утсаар ярихаа аль нэгэн улсаас асууж, зөвшөөрөл авах шаардлагагүй гэж Дональд Трампийн хэлсэн үг Хятад улсад хандаж хэлсэн үг байсан. Хятад улсын талаар, тэдний баримталж буй нэг улс, хоёр систем бодлогыг ч дэмжих шаардлагагүй гэж тэрбээр өөрийн байр суурийг тодотгосон. Анхны хэвлэлийн бага хурлынхаа үеэр, Цагаан ордны буюу, америкийн дуу хоолой болсон CNN-ийн сэтгүүлчийн асуултад хариулахгүй гэж шууд хэлсэн төдийгүй, та нар бол бялдууч, нэг талыг баримтлагч, үнэнийг гуйвуулагч гэж тэднийг зэмлэхээ мартаагүй. Обамагийн бодлогыг өөрчилж шинэчилнэ гэсэн үг нь давалгаа үүсгэж, түүний хэлсэн үг бүр нь АНУ-ын үндэсний компаниудын хувьцааны дүнг савлуулж эхэлснийг бид харж байна. Тэр илүү зардлыг танах, Мексикийн хил дагуу хана босгохоо ч орхихгүй гэдгээ мэдэгдсээр байна. Түүнийг хичнээн эсэргүүцсэн ч, тэр хийх зүйлээ хийнэ, НАТО-г яагаад АНУ санхүүжүүлэх ёстой гэж, яагаад НҮБ-ыг бид санхүүжүүлэх ёстой гэсэн асуудлыг сөхөж буй.
Энэ бүхэн нь Трампын эрин үе эхэлж буйг өөрийн эрхгүй зарлах болов. Тэр Оростой харьцаагаа сайжруулна, удахгүй Путинтай утсаар ярина гэдгээ мэдэгдлээ.
Түүнийг дэмжихийг австрали гаралтай, Голливудын од Николт Кидман нийт америкчууддаа уриалга гаргав.
Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ