ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМЫГ ДОНАЛД ТРАМП АЛГАСНА

2017-01-17  

Альпийн нуруунд орших, Швейцарийн уулын цанын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулган эхэллээ.

Тогтмол оролцдог 3000 төлөөлөгч, тэр дундаа анх удаа Хятад улсын удирдагч СиЖин Пин, НҮБ-ын шинээр сонгогдсон ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутериас нар оролцож байна. Академич Клаус Швабын санаачилгаар Европын удирдлагын симпозиум нэртэйгээр анх 1971 онд үйл ажиллагаагаа эхэлсэн энэхүү санаачилга нь өнөөгийн Дэлхийн эдийн засгийн Чуулганы суурь болж өгсөн юм.

1987 оноос нэрээ өөрчилж, Дэлхийн эдийн засгийн форум гэдэг нэрийг авсан түүхтэй. Энэ жилийн Дэлхийн эдийн засгийн форумын сэдвийг "ХАРИУТАЙ, ХАРИУЦЛАГАТАЙ УДИРДЛАГА" хэмээн тус форумыг санаачлагч, өдгөө 78 настай, академич Шваб тодорхойллоо." - 2017 оны зорилгыг тодорхойлбол үндсэндээ 4 зүйл байна: нэгдүгээрт, эдийн засгийн өсөлтийг бэхжүүлэх, хоёрдугаарт, зах зээлд суурилсан системийг улам нарийвчлах, гуравдугаарт, дөрөвдүгээр үеийн үйлдвэрлэлийн хувьсгалыг хийх, дөрөвдүгээрт, олон улсын харилцаа, хамтын ажиллагааны шинэ төлөвийг бий болгох" гэж Мягмар гарагаас Баасан гараг хүртэл үргэлжлэх 4 хоногийн форумын үйл ажиллагааг үндсэндээ тодотголоо.

Энэ жилийн зочдын дунд, шашны зүтгэлтнүүд, дэлхийн улс төрийн удирдагчид, үйлдвэрлэлийн акулууд олноороо ирсэн. Белгийн эзэн хаан Филипп хатан Матильдагийн хамт, Норвегийн хан хүү Хаакон, гүнж Метте Мариттай, Английн шинээр томилогдсон ерөнхий сайд Тереза, Украйны ерөнхийлөгч Петр Порошенко, Колумбийн ерөнхийлөгч Жуан Маниуел Сантос нар оролцож буйг Америкийн USA сонинд тодотголоо. Мэдээж, Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Давосын уулзалтыг зорин эх орноосоо өчигдөр мордсон.

Доналд Трампын хувьд энэ жилийн чуулганыг багийн гишүүдийн хамт алгасах нь тодорхой болсон. Гол шалтгаан нь энэ сарын 20 -нд болох тангараг өргөх ёслолын арга хэмжээ. Угаасаа энэ арга хэмжээнд, дэлхийн лидерүүд бүгд цуглах нь тодорхой.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Утгагүй мэдээ вэ:Трамп тангарааа өргөөгүй, ажилдаа ороогүй байж юу гэж Давост орох юм. Их мэдэгч сэтгүүлч минь дээ. Трампын таныг араг өргөх ёслолд дэлхийн лидерүүдээс хэн орохыг нь хэдхэн хоногийн дараа хар! Хэн ч очихгүй. Бүх юм нь тодорхой биш байхад тийшээ давхиж очиж хүндээ хөнгөнөөс өгдөг хүн байхгүүй. Харин Си гээс эхлээд дэлхийн зарим лидерүүд Давост очно 2017-01-17
Утгагүй мэдээ вэ:Трамп тангарааа өргөөгүй, ажилдаа ороогүй байж юу гэж Давост орох юм. Их мэдэгч сэтгүүлч минь дээ. Трампын таныг араг өргөх ёслолд дэлхийн лидерүүдээс хэн орохыг нь хэдхэн хоногийн дараа хар! Хэн ч очихгүй. Бүх юм нь тодорхой биш байхад тийшээ давхиж очиж хүндээ хөнгөнөөс өгдөг хүн байхгүүй. Харин Си гээс эхлээд дэлхийн зарим лидерүүд Давост очно 2017-01-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?