Дональд Трамп гэж хүнийг америкчууд ерөнхийлөгчөөрөө сонгосон. Маргааш түүний тангараг өргөх ёслолын арга хэмжээ болно. Дэлхий ертөнцийн анхааралд АНУ, түүний шинэ ерөнхийлөгч өртөнө.
Гэтэл түүнийг америкчууд өнөөдрийг хүртэл бүхий л чадлаараа, бүхий л сувгаараа эсэргүүцсээр байдаг. АНУ-ын иргэн Саммер Зэрвос гэх эмэгтэй нэр төрөө хамгаалуулах зорилгоор түүнийг хүчиндэх гэж оролдсон Трампыг шүүхэд өгч байгаагаа мэдэгдлээ.
Энэ сарын 17-ны өдөр шүүхэд өргөдөл гаргасан болохыг Зервосын өмгөөлөгч хэлж байна. Трамп өөрийнхөө ёс бус үйлдлийг хүлээн зөвшөөрөх, эсвэл эсэргүүц гэж өргөдөлдөө Зервос дурдсан аж. 2016 оны 11-р сарын 11-ны өдөр, энэ эмэгтэй бол худал чалчигч гэсэн үгийг Дональд Трамп хэлсэн байна. Нэгэнт Трамп хэлсэн үгнээсээ буцаагүй хойно, түүнийг шүүхэд өгөхөөс өөр арга алга гэж Зервос шүүхэд хандсан учраа тайлбарлалаа. Өмнө нь, 2016 оны аравдугаар сард иргэн Зервос хэвлэлийн бага хурал зарлаж, Трампын үйлдлийн тухай анх мэдээлсэн нь, Трампын дургүйг хүргэж, "худалч, чалчигчаар" дуудахад хүргэсэн байна. Тус хэвлэлийн бага хурал дээр, Трампын "Сурагч" телевизийн шоу нэвтрүүлгийн дараа Трамп түүнийг ажлын санал ярилцъя гэдэг шалтгаар дуудуулсан гэж Зервос тодотгов. Харин ажлын тухай санал ярилцах юм байх гэтэл, буланд аваачиж, шууд л секс хийхийг тулгаж, хүчирхийлэхийг оролдсон гэж Зервос Трампын үйлдлийг илчиллээ. Ганц хатагтай Зервос ч биш, олон арван эмэгтэй Трампын хүчирхийлэлд өртөж байсан гэж эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэж эхэлжээ.
А.ГАНХҮҮ