ХҮЧИНДЭХ ГЭЖ ОРОЛДСОН ГЭДЭГ ҮНДЭСЛЭЛЭЭР ТРАМПЫГ ШҮҮХЭД ӨГЧЭЭ

2017-01-19  

Дональд Трамп гэж хүнийг америкчууд ерөнхийлөгчөөрөө сонгосон. Маргааш түүний тангараг өргөх ёслолын арга хэмжээ болно. Дэлхий ертөнцийн анхааралд АНУ, түүний шинэ ерөнхийлөгч өртөнө.

Гэтэл түүнийг америкчууд өнөөдрийг хүртэл бүхий л чадлаараа, бүхий л сувгаараа эсэргүүцсээр байдаг. АНУ-ын иргэн Саммер Зэрвос гэх эмэгтэй нэр төрөө хамгаалуулах зорилгоор түүнийг хүчиндэх гэж оролдсон Трампыг шүүхэд өгч байгаагаа мэдэгдлээ.

Энэ сарын 17-ны өдөр шүүхэд өргөдөл гаргасан болохыг Зервосын өмгөөлөгч хэлж байна. Трамп өөрийнхөө ёс бус үйлдлийг хүлээн зөвшөөрөх, эсвэл эсэргүүц гэж өргөдөлдөө Зервос дурдсан аж. 2016 оны 11-р сарын 11-ны өдөр, энэ эмэгтэй бол худал чалчигч гэсэн үгийг Дональд Трамп хэлсэн байна. Нэгэнт Трамп хэлсэн үгнээсээ буцаагүй хойно, түүнийг шүүхэд өгөхөөс өөр арга алга гэж Зервос шүүхэд хандсан учраа тайлбарлалаа. Өмнө нь, 2016 оны аравдугаар сард иргэн Зервос хэвлэлийн бага хурал зарлаж, Трампын үйлдлийн тухай анх мэдээлсэн нь, Трампын дургүйг хүргэж, "худалч, чалчигчаар" дуудахад хүргэсэн байна. Тус хэвлэлийн бага хурал дээр, Трампын "Сурагч" телевизийн шоу нэвтрүүлгийн дараа Трамп түүнийг ажлын санал ярилцъя гэдэг шалтгаар дуудуулсан гэж Зервос тодотгов. Харин ажлын тухай санал ярилцах юм байх гэтэл, буланд аваачиж, шууд л секс хийхийг тулгаж, хүчирхийлэхийг оролдсон гэж Зервос Трампын үйлдлийг илчиллээ. Ганц хатагтай Зервос ч биш, олон арван эмэгтэй Трампын хүчирхийлэлд өртөж байсан гэж эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэж эхэлжээ.

 

 

А.ГАНХҮҮ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Энхболд:Ийм айхтар хүн ийм хэрэг хийх ч юу ч биш байхаа. Өмнө нь хэд хэдэн удаа ийм хэрэгт унаж л байсан. Хүүхэнд дуртай хог юм байгаа биз. Нөгөөдүүл нь ч зүгээр байгаагүй ээ. Энэ чинь тэрбумтан хүн шүү 2017-01-19
Hehe:Harin tiin. Manai mgl huuhnuud urund barigdsan businessman hulgaich uls turchidiin uvurt oroh gj yaadag bilee. Jinhen terbumtai huntei burbuhiil argaa hergeldeg blgudiee 2017-01-20
Хямралын эсрэг хамтдаа:http://Cash4Visits.com/ref.php?refId=344474 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ до**** сардаа 150-900$ до****ын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт. 2017-01-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?