Тухайлбал : Герман улс шар айргаараа, Турк улсыг хивсээрээ мөн Япон улс цахилгаан бараагаараа алдартай.
Гэвч эдгээр нь хүмүүст тийм ч хангалттай нарийн мэдээлэл болж өгч чадахгүй юм. Тиймээс энэ сарын эхээр Fixr.com хэмээх олон нийтийн сүлжээн дээр Гүүглээс хамгийн их хайгдсан бүтээгдэхүүн дээр суурилсан нарийн өртөг тооцоолох аргыг гарган хэрэглэгчдэд хүртээл болгож эхлээд байна. Үүнийг хэрэглэхэд маш амархан бөгөөд тухайн улс орныхоо нэрийг, бүтээгдэхүүн үйлчилгээнийх нь нэртэй оруулахад л тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний өртгийг танд тооцоолон харуулах юм. Энэхүү тооцооллыг хийхдээ тухайн бүтээгдэхүүн үйлчилгээ тус оронд хэр зэрэг хүлээн зөвшөөрөгдсөн болон хайгчдын байршил, түүх, цаг хугацаа зэргийг харгалзан үзсэн нарийн судалгаан дээр үндэслэн гаргажээ.
Эдгээр судалгааг хийх явцад хүмүүсийн Гүүгл хайлт хийсэн түүхээс хамгийн сонирхолтой бөгөөд хүндрэлтэй хайлтуудыг сонирхуулахад :
* ОХУ-ын агаарын хүчний МИГ нисэх онгоцоор нисэхэд ямар өртөгтэй байх вэ?
* Бразил улс дахь биеэ үнэлэгчид ямар үнэтэй байдаг вэ?
* Өмнөд Солонгост хамрын хэлбэр засах мэс ажилбар ямар үнэтэй вэ зэрэг асуултууд байжээ.
Доорх сургаас та бүхэн тухайн улс орон ямар бүтээгдэхүүнээрээ алдаршсан болохыг мэдэж аваарай.
1.
2.
3.
4.
5.
6.
Ц.ХИШГЭЭ