УЛС ОРОН ТУС БҮРИЙН ОНЦЛОГ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХАРУУЛСАН НЭГДСЭН ГАЗРЫН ЗУРАГТАЙ БОЛЛОО

2017-01-19  
Аливаа улс орнууд өөрийн гэсэн соёл, онцлог, нэрийн бүтээгдэхүүнүүдээрээ алдаршсан байдаг.

Тухайлбал : Герман улс шар айргаараа, Турк улсыг хивсээрээ мөн Япон улс цахилгаан бараагаараа алдартай.

Гэвч эдгээр нь хүмүүст тийм ч хангалттай нарийн мэдээлэл болж өгч чадахгүй юм. Тиймээс энэ сарын эхээр Fixr.com хэмээх олон нийтийн сүлжээн дээр Гүүглээс хамгийн их хайгдсан бүтээгдэхүүн дээр суурилсан нарийн өртөг тооцоолох аргыг гарган хэрэглэгчдэд хүртээл болгож эхлээд байна. Үүнийг хэрэглэхэд маш амархан бөгөөд тухайн улс орныхоо нэрийг, бүтээгдэхүүн үйлчилгээнийх нь нэртэй оруулахад л тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний өртгийг танд тооцоолон харуулах юм. Энэхүү тооцооллыг хийхдээ тухайн бүтээгдэхүүн үйлчилгээ тус оронд хэр зэрэг хүлээн зөвшөөрөгдсөн болон хайгчдын байршил, түүх, цаг хугацаа зэргийг харгалзан үзсэн нарийн судалгаан дээр үндэслэн гаргажээ.

Эдгээр судалгааг хийх явцад хүмүүсийн Гүүгл хайлт хийсэн түүхээс хамгийн сонирхолтой бөгөөд хүндрэлтэй хайлтуудыг сонирхуулахад :

* ОХУ-ын агаарын хүчний МИГ нисэх онгоцоор нисэхэд ямар өртөгтэй байх вэ?

* Бразил улс дахь биеэ үнэлэгчид ямар үнэтэй байдаг вэ?

* Өмнөд Солонгост хамрын хэлбэр засах мэс ажилбар ямар үнэтэй вэ зэрэг асуултууд байжээ.

Доорх сургаас та бүхэн тухайн улс орон ямар бүтээгдэхүүнээрээ алдаршсан болохыг мэдэж аваарай.

1. 

2. 

3. 

4. 

5. 

6. 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ганболор:Зурагнаас нь шууд мэдээлэл авахаар хийжээ. 2017-01-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?