ШҮҮХ SAMSUNG-ИЙН ДЭД ТЭРГҮҮНИЙГ БАРИВЧЛАХААС ТАТГАЛЗЖЭЭ

2017-01-20  

Өмнөд Солонгосын прокурорын газар Samsung Electronics компанийн захирал Ли Чэ Ёнг баривчлах тушаал гаргасан билээ. Гэвч шүүхээс энэ тушаалыг биелүүлэхээс татгалзлаа. Тэрээр Ерөнхийлөгч Пак Гын Хегийн найз эмэгтэйг тойрсон авлигын хэрэгт орооцолдсон юм. Түүний эцэг болон компанийн тэргүүн Ли Гон Хи нарын зүрх муудаж эмнэлэгт хүргэгдсэний дараа дэлхийн хүчирхэг компанийн нэг болсон Samsung-ийг үнэн хэрэгтээ Ли Чэ Ён удирдах болсон билээ. Эдүгээ 48 настай Ли Чэ Ёныг баривчлан саатуулах хангалттай үндэслэл байхгүй байна хэмээн шүүх прокурорын газрын шийдвэрийг биелүүлэхээс татгалзжээ. Мөрдөн шалгалтаар Samsung компани Ли Чэ Ёны хувийн тушаалаар улс орны Ерөнхийлөгчийн дотны найз Чхве Сун Силийн мэдлийн санд их хэмжээний мөнгө шилжүүлсэн нь нотлогд­жээ. Чхве Сун Силь нь өөр­тэй нь холбоо сүлбээтэй төрийн бус хоёр ч санд томоохон компаниудаас хандив өргүүлж чадсан юм. Ерөнхийлөгч  Пак Гын Хетэй холбоотой хэргийг шалгах явцад авлигын хэрэг илэрч, дээрх хоёр сантай холбоотой хууль бус үйлдэл, авлигын шинж­тэй ихээхэн хэм­жээ­ний мөнгөн шил­жүүлэг ил болсон ажээ.

Шүүхээс түүнийг баривчлахгүй гэсэн шийдвэр үүрийн таван цагт гарсны дараа Samsung-ийн топ-менежер гэртээ харих боломжтой болжээ. Тэрээр прокурорын газрын баривчлах шийдвэрийг дэмжиж ч болзошгүй байсан шүүхийн шийдвэрийг 12 цагийн турш суун хүлээсэн юм. Зарим эх сурвалжаас үзвэл, өмгөөлөгч нар нь Ли Чэ Ёныг баривчлах шийдвэрийг хойшлуулах хүсэлт гаргасан байна. Тэрээр өнгөрсөн долоо хоногт прокурорын газар дуудагдаж 22 цагийн турш байцаагджээ. Samsung компани Ерөнхийлөгч Пак Гын Хегийн найз эмэгтэйн мэдлийн арилжааны бус сангуудад асар их мөнгө шилжүүлсэн хэрэг ихэд шуугиан тарьж, өндрөө аваад байна. Ерөнхийлөгчийн, төрийн хамаг нууцыг харж, зааварлаж суудаг гэх хэрэгт буруутгагдаад байгаа Чхве Сун Сильд маш олон пүүс, компани, бизнесмэн “мөнгө хандивлаж” төсвийн тендер, худалдан авалтад оролцдог байсан байж болзошгүй байна. Тэдгээрээс хамгийн их мөнгө “хандивласан” компаниудын дотор Samsung байгаа нь мөрдөн шалгалтыг улам өргүүлэхэд хүргэж байгаа аж. Чхве Сун Силийн охины Германд морь унаж сургах сургалтад зориулж Samsung компани ихээхэн хэмжээний мөнгө шилжүүлж байжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?