17 ДАВХАР БАРИЛГАД ГАЛ ГАРЧ НУРЖЭЭ

2017-01-20  

Ираны нийслэл Тегеран хотын өмнөд хэсэгт хуучны өндөр барилгад гал гарч, улмаар барилга нурж сүйдсэн золгүй явдал гарчээ. Тегеран хотын төвд байрлах 17 давхар барилгад гал гарч, галыг унтраах үеэр 30-аад гал сөнөөгч амиа алдсан байна. 

Гал барилгын дээд давхруудад эхлэн гарч, улмаар хоромхон хугацаанд хүрээгээ тэлжээ. Түймрийг унтраахаар гал сөнөөх хэд хэдэн анги ирж, шуурхай ажилласан ч барилга нурсан байна. Барилга нурахтай зэрэгцэн гал сөнөөгчид амиа алдаж, Ираны эрх баригчдын мэдээлж байгаагаар барилгын нурангин дор 50-100 хүн байж болзошгүй юм. Барилгад гал гарах үед энд байрлах худалдааны төв, дэлгүүрийн эзэд дотогш нэвтрэн эд зүйлсээ авахаар дайрч, тэднийг цагдаа нар бүслэн хааж, барилгын ойролцоо олон хүн байжээ. Тиймээс чухам хэдэн хүн нурсан барилгад дарагдсан байж болох нь тодорхойгүй байна.

Гал гарч, нурсан барилга нь 1960-аад оны үед баригдсан, дотор нь олон тооны дэлгүүр, үйлчилгээний газрууд ажилладаг байжээ.

 

 

Эх сурвалж : goomaral.net

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Хямралын эсрэг хамтдаа:http://Cash4Visits.com/ref.php?refId=344474 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ до**** сардаа 150-900$ до****ын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт. 2017-01-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?