МЕКСИКИЙН ХИЛИЙН ДАГУУ ХАНА ХЭРЭМ БОСГОНО

2017-01-26  

Цагаан ордонд ирвэл хууль бус цагаачлалыг зогсоож, үндэсний аюулгүй байдлыг сайжруулахын тулд Мексикийн хилийн дагуу хана хэрэм босгоно хэмээн амлаж байсан Дональд Трамп хэлсэндээ хүрэх бололтой. Тэрээр Twitter хуудсаараа дамжуулж “Маргааш (Өнөөдөр) үндэсний аюулгүй байдлын хувьд нэн чухал өдөр байх болно. Олон зүйлийг хэлэлцэнэ. Бид хана хэрмийг барих болно” хэмээн мэдэгдэв. Ийнхүү Америкийн шинэхэн босс хүн давахын аргагүй өндөр хана хэрмийг Мексик-АНУ-ын хилийн дагуу босгож өмнөд хөршөөс орж ирдэг бичиг баримтгүй цагаачдаас бүрэн ангижрах санаархалдаа хүрэх гэж байна. Мексиктэй залгаа хилээр зөвхөн мексикүүд бус, “Америк мөрөөдөл”-ийг хайсан Латин Америкийн бараг бүх орны иргэд, хятадууд хүртэл орж ирдэг аж.

АНУ-ын Ерөнхийлөгч хилийн дагуу хана хэрэм босгохоос гадна дүрвэгсдийг хүлээн авах хөтөлбөрийг цуцалж, хямрал, дайнтай байгаа улс орнуудын цагаачдыг АНУ-д оруулахгүй байх зарлигийг батлах гэж байгааг эх сурвалжууд мэдээллээ. Д.Трампын хоригт өртөх улсууд нь Сири, Ливи, Сомали, Иран, Ирак, Судан байх болно хэмээн CNN агентлаг мэдээлэв. Тэрээр мөн АНУ-д ажиллаж, амьдарч байгаа бичиг баримтгүй, хууль бус 11 сая цагаачийг уугуул нутаг руу нь буцаах хүсэлтэй байгаагаа нуугаагүй аж. Нэг сонир­холтой зүйл байгаа нь, хилийн дагуу барих хана хэрмийг зардлыг Мексик улс гаргах ёстой хэмээн зүтгэсээр байх бололтой.  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Хямралын эсрэг хамтдаа:http://Cash4Visits.com/ref.php?refId=344474 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ до**** сардаа 150-900$ до****ын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт. 2017-01-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?