ХЯТАДАД ДАВХАЦСАН ТООГООР 65.2 САЯ ХҮН АЯЛЖЭЭ

2017-01-30  

Азийн орнууд тэр дундаа Хятад улсын иргэд цагаан сарын баяраар аялах нь элбэг болжээ. Аялал жуулчлалын үндэсний газрын тоо баримтын төвөөс ерөнхийлөн тооцоолсноор, энэ сарын 28-нд бүх Хятадад давхацсан тоогоор 65.2 сая хүн аялж, өнгөрсөн оны мөн үеэс 14.7 хувиар нэмэгдсэн бөгөөд аялал жуулчлалын орлого 76 тэрбумд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 14.5 хувиар нэмэгдсэн байна.

Төмөр замаар аялах хүмүүс 28-нд хамгийн цөөн байсан бол агаарын тээврээр зорчих зорчигчдын дийлэнх нь хувийг эзэлжээ. Энэ үеэр авто замын ачаалал багассан байна.

Ийнхүү Хятадын олон газарт аялал жуулчлал, баяр амралтын үйл ажиллагаа өргөн дэлгэр зохиогдож, сар шинийн баяр сайхан болж байна.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?